Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский батлан хамгаалахын сайдаа эрчим хүчний сайдаар томилох хүсэлтэй байна

Украины эрчим хүчний салбарт 100 сая ам.долларын авлигын хэрэг гарч яамных нь сайд болон хэд хэдэн өндөр албан тушаалтан огцорсон. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Батлан хамгаалахын сайд Денис Шмыхалыг эрчим хүчний сайд болон тэргүүн шадар сайдаар томилох саналыг бямба гарагт /2026.01.03/ дэвшүүлсэн байна. 

Өмнө нь ерөнхий сайдаар ажилласан туршлагатай Шмыхалыг эрчим хүчний сайдаар томилохыг Зеленский парламентдаа уриалжээ. ОХУ эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгч буй энэ үед салбарын тогтвортой байдлыг хангахад түүний туршлага хэрэг болно гэж Зеленский хэлсэн юм. 50 настай Шмыхал нь Украины засгийн газрын хамгийн туршлагатай албан тушаалтнуудын нэг. Тэрбээр 2020-2025 оны хооронд, батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө Украины ерөнхий сайдаар ажиллаж байсан. Тэрбээр Украины ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан хүн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Украины ард түмэнд болон ноён Зeлeнский таньд аз жаргал амар амгалан эрүүл энхийг хүсэн ерөмү.
Оросын ард түмэн Украины ард түмэн хоорондоо муудалцаагүй байхад 2022оны 2-р сарын 24ний 4цаг 50минутанд Орос улс Украины газар нутаг руу анхны пуужингийн дайралтаа хийсэн нь зөвхөн ардчилсан үзэлтэй Украины удирдагч Зeлeнскийг хөнөөх гэсэн арван оролдлогын нэг байсан. Хэрвээ Украины удирдагч Зeлeнский эх орноосоо зугтсан бол миний Монголын ардчилал ноцтой аюулд орох байсан. Монголчууд бид Хүн төрөлхтний Өндөр өвөг Бурхан багш Холбоо өвөг Ecүс Хулан өвөг их эзэн богд Чингис хаан Элeн өвөг Eншөөбү овогт Их Гүрү Бямбын Ринчен нарын ухаанаар Монгол улсыг дөрвөн жил удирдсан Ардчилсан Нам угшилтай МоАХ ны дарга Ардчилсан Намын эчнээ epөнхийлөгч дэлхийн шилдэг УИХ ын гишүүн Халтмаагийн Баттулга-ын ачаар ухаажин хүчирхэгжиж ардчилсан их Монгол улс болсон байсан учраас бид Украиныг дэмжиж байгаад ялалтанд хүргэсэн. Энэ нь миний Монголын Ардчилсан Их Монголын Ардчилал Дэлхийн бүх хүн төрөлхтний ардчилал гэдэг нь батлагдсан. Ардчилал гэдэг нь ёс суртахуунтай (ямарч үед худлаа ярихгүй ямарч үед хулгай хийхгүй архи хэтрүүлэн хэрэглэхгүй тамхи хажууд чинь дэргэд чинь байж байхад их үзэн ядахгүй их шимтэн дурлахгүй зүгээр л зэрэгцэн тайван оршдог хань үр хүүхдүүддээ үнэнч тэднийхээ амьдрах сурч боловсрох аятай тухтай нөхцөлөөр хангадаг албаар амьтны амь хөнөөж дайн байлдаан хийхгүй хүнлэг энэрэнгүй)《АМЬДРАЛ 》тул Монгол улсын иргэн бүр дэлхийн бүх хүн төрөлхтөн бүр ёс суртахуунтай амьдрах ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button