Байгаль орчин

Улаанбаатар хотод цас орохгүй, үүлшинэ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-40 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -28...-33 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -14...-19 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.    

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button