Гадаад мэдээДЭЛХИЙ

Шивээс хүний дархлааны тогтолцоотой хэрхэн харилцан үйлчилдэг вэ

Хүмүүс шивээсийг янз бүрийн шалтгаанаар хийлгэдэг. Тэгвэл арьсан дор шивээсний будгууд дархлааны системтэй хэрхэн харилцан үйлчилдэг гэдгийг эрдэмтэд бага багаар ойлгож эхэлж байна.

Шивээс хийлгэхийг нь ерөнхийдөө аюулгүй аюулгүй гэж үздэг. Гэвч шивээсний будаг биологийн хувьд идэвхгүй бодис биш гэдгийг харуулсан баримтууд нэмэгдэж байна. Одоо эрдэмтдийн ойлгохоор оролдож буй гол зүйл нь эдгээр бодис урт хугацаандаа эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг асуулт юм.

Өнгөрсөн жилийн есдүгээр сард нийтлэгдсэн нэгэн судалгаа түгээмэл ашиглагддаг шивээсний будгууд нь дархлааны үйл ажиллагаанд нөлөөлж, үрэвсэл үүсгэж, зарим вакцины үр нөлөөг бууруулдаг болохыг тогтоожээ.

Судлаачид шивээсний будгийг арьсан дахь дархлааны эсүүд өөртөө шингээдэг болохыг илрүүлсэн байна. Эдгээр эсүүд үхэхдээ дархлааны тогтолцоог идэвхтэй байлгах дохио өгдөг бодис ялгаруулдаг юм. Үүнээс болоод ойролцоох тунгалагийн зангилаанууд хоёр сар хүртэлх хугацаанд үрэвсдэг байна.

Мөн вакцин хийлгэсэн арьсны хэсэгт шивээсний будагтай байх нь дархлааны хариу урвалыг өөрчилдөг болохыг тус судалгаа илрүүлжээ. Ялангуяа ковидийн вакцинд үзүүлэх дархлааны хариу урвалыг бууруулдаг болох нь тогтоогдсон байна. Гэхдээ энэ үр дүн нь шивээс хийлгэснээр вакциныг аюултай болгож байна гэсэн үг биш юм.

Харин шивээсний будаг нь тодорхой нөхцөлд дархлааны дохио дамжуулалтад саад болдог байж магадгүй гэж эрдэмтэд үзэж байна. Дархлааны эсүүд халдвар эсвэл вакцинд хариу үзүүлэхдээ энэхүү тэрхүү дохио дамжуулалтын системийг ашигладаг аж.

Одоогийн байдлаар шивээс нь хүний биед хорт хавдар үүсгэдэг гэсэн хангалттай баримт нотолгоо байхгүй. Гэвч лабораторийн болон амьтан дээр хийсэн судалгаанууд тодорхой эрсдэл байж болохыг харуулжээ. Шивээсэнд ашигладаг зарим будаг цаг хугацааны явцад, эсвэл нарны хэт ягаан туяатай үйлчлэх болон лазераар шивээс арилгах үед задардаг байна. Энэ үед хортой, хорт хавдар үүсгэх магадлалтай бодисууд ялгардаг.

Хорт хавдар үүсэхэд олон арван жил шаардагддаг тул эдгээр эрсдэлийг шууд судлахад хүндрэлтэй байдаг юм. Ялангуяа шивээс нь сүүлийн үед л ихээхэн газар авсан зүйл тул судалгаа хийхэд хугацаа шаардлагатайг эрдэмтэд онцолжээ.

Шивээснээс үүсэх хамгийн түгээмэл эрсдэл бол харшил болон үрэвсэл юм. Улаан өнгийн будаг нь загатнах, хавдах болон жижиг зангилаа үүсгэх магадлал өндөр байдаг. Дархлааны систем биеэс зайлуулж чадахгүй байгаа бодисоо тусгаарлахыг оролдох үед ийм үрэвсэлт жижиг зангилаанууд үүсгэдэг аж.

Ийм хариу урвал шивээс хийлгэснээс хойш хэдэн сар, бүр хэдэн жилийн дараа ч илэрч болно. Наранд гарах эсвэл дархлааны үйл ажиллагаа өөрчлөгдөх үед энэ нь идэвхэждэг байна.

Эх сурвалж: Science Alert

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

baahan taamag magadgui geh zuilsiig netees bichij

Холбоотой мэдээ

Back to top button