Нийгмийн

Чингэлтэй дүүргийн 22-р хороонд өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсэгтэй цогцолбор барилгыг ашиглалтад оруулжээ

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авчээ.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1218.4 м.кв талбай бүхий зоорьтой гурван давхар бөгөөд барилга ашиглалтад орсноор тус хорооны 1105 өрхийн 4100 гаруй иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ, төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос түргэн, шуурхай үзүүлэх боломжтой юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button