Данийн ерөнхий сайд Трампыг Гринландыг авна гэж сүрдүүлэхээ зогсоохыг уриалжээ
Даний улсын Ерөнхий сайд Метте Фредериксен АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг Гринландыг хяналтдаа авна гэж сүрдүүлэхээ зогсоохыг уриалсан байна. Ашигт малтмалаар баялаг Гринландыг АНУ-ын нэг хэсэг болгох сонирхолтой гэдгээ Трамп хэд хэдэн удаа мэдэгдсэн. Тэрбээр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьсныхаа дараа ярилцлага өгөхдөө АНУ-ын аюулгүй байдлыг хангахын тулд Гринландыг хяналтдаа авах хэрэгтэй гэжээ.
Түүнийг ингэж хэлсний дараа Фредериксен “АНУ Гринландыг эзлэх шаардлагатай гэж ярих нь утгагүй зүйл. АНУ Данийн вант улсад багтдаг гурван орныг газар нутагтаа нэгтгэх эрхгүй. Тиймээс АНУ түүхэн холбоотон орон болон бусад улсад заналхийлэхээ зогсоохыг уриалж байна” хэмээсэн юм. Харин Гринландын Ерөнхий сайд Йенс-Фредерик Нильсен Трампын хамгийн сүүлд хэлсэн зүйлийг хүндэтгэлгүй явдал хэмээн шүүмжилжээ. Тэр “АНУ-ын Ерөнхийлөгч Гринландыг хяналтдаа авах хэрэгтэй гэж хэлж, биднийг Венесуэльтэй холбох нь зүгээр нэг буруу зүйл биш юм. Мөн үл хүндэтгэсэн явдал” гэсэн байна.
Эх сурвалж: Sky News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо бүгд айж болгоомжилж эхэллээ. Тэнэгийн дотор уужуу гэж манайхан юу гэж айлдах бол...
Муур багш Трамп
угаасаа авна. чиний уриалга юу юм. юу ч биш. Оростой найзалж байсан бол танай нутагт хэн халдах билээ. 1956 оны хил тогтоосноор Монгол Орос 2ын хооронд хилийн маргаан байхгүй. Өмнө нь байсан хил бол арчаагүй монголчуудын аймхай хувь заяанаас болсон. Бидний дайсан хилийн гадна байхгүй Монгол улс дотроо байгаа!!