Трамп: Украин Путиний гэрт дроноор халдсан гэдэгт би итгэхгүй байна
Украины дайныг дуусгах дипломат ажиллагаа сүүлийн үед эрчимтэй явагдах болсон. Тэгтэл ОХУ энхийн хэлэлцээний хүлээлтэд сөргөөр нөлөөлөх мэдэгдэл өнгөрсөн долоо хоногт гаргасан юм. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэхдээ Украин Ерөнхийлөгч Владимир Путиний гэр рүү дроноор халдахыг оролдсон гэсэн билээ. Үүнийг Украин үгүйсгэж, ОХУ энхийн хэлэлцээг удаашруулах гэсэн зорилготой худал мэдээлэл тараалаа гэж буруутгасан юм.
Тэгвэл Трамп ОХУ-ын хийсэн мэдэгдэлд итгэхгүй байгаа гэж сэтгүүлчдэд хэлжээ. Ерөнхийлөгчийн онгоц дээр явж байхдаа сэтгүүлчдээс асуулт авч байсан тэр “Халдлага болсон гэдэгт би итгэхгүй байна. ОХУ мэдээлэл гаргах үед яг тийм зүйл болсон эсэхийг хэн ч мэдээгүй” гэж хэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Батлан хамгаалах яам Новгород мужид, Путиний гэрийн ойролцоо буудаж унагаасан гэх дроны бичлэгийг нийтэлсэн. ОХУ-ын албан тушаалтнууд Украин Путиний гэр рүү халдаж буй нь энхийн хэлэлцээнд үнэн сэтгэлээсээ хандахгүй байгааг харуулсан явдал гэж шүүмжилж байгаа юм.
ОХУ ингэж мэдэгдэж буй ч АНУ-ын тагнуулын албан тушаалтнууд Украин Путиний гэрт халдаагүй гэх дүгнэлтэд хүрсэн. Нэрээ нууцалсан эх сурвалж “Wall Street Journal” сайтад хэлэхдээ АНУ-ын Тагнуулын төв газар Валдай дахь Путиний гэрт халдаагүй дүгнэсэн хэмээжээ. Харин Украины арми Новгород дахь цэргийн байгууламжид цохилт өгөх гэж оролдсон гэсэн байна. Уг нийтлэл гарсны дараа ОХУ мэдэгдэл хийхдээ, буудаж унагаасан дронуудын нэгнээс нь авсан нислэгийн мэдээллийг АНУ-тай хуваалцана гэжээ.
Халдлага болсон гэх мэдэгдлийн дараа барууны албан тушаалтнууд үүнд итгэхгүй байна гэдгээ илэрхийлсэн.
Тухайлбал АНУ-аас НАТО-д суудаг Элчин сайд Мэттью Уитакер Украин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний гэрт халдсан гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлсэн. Тэрбээр “Fox Business” телевизэд хэлэхдээ “Тийм зүйл болсон эсэх нь тодорхойгүй байна. Энхийн хэлэлцээнд ингэж ойртож ирсэн үед тийм болгоомжгүй, ашиг тусгүй зүйл хийх нь надад ойлгомжгүй санагдаж байна. Украин энхийн тохиролцоонд хүрэхийг үнэхээр хүсэж байгаа” гэсэн билээ.
Тэгвэл Трамп хэлэхдээ, Путиний гэрийн ойролцоо ямар нэгэн юм болсон гэхдээ баримтыг шалгаж үзсэний дараа Украин халдах гэж оролдоогүй гэж дүгнэсэн хэмээсэн юм.
Ирэх хоногуудад Украины энхийн хэлэлцээ эрчимтэй явагдаж, Зеленский хэд хэдэн уулзалт хийх төлөвтэй байна. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт /2026.01.03/ хэлэхдээ, дипломат аргаар дайн өндөрлөхгүй бол улс нь өөрийгөө хамгаалсаар байх болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: The Moscow Times, RFE/RFL












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр хөгшин төгзөгүүд дуугай хурдан үхэж далд ороосой. Путин Украиныг хэзээ ч ялж чадахгүй гэдгээ ойлгомоор юм. Украин ганцаараа дэлхийд 2-рт ордог армитай эн тэнцүү байлдаж байгаа хүчирхэг армитай улс. Дэлхийд 2-рт ордог арми дэлхийд 3-рт ордог армийн дэмжлэгтэй дэлхийд 22-рт ордог армийг ялж сөхрүүлж чадахгүй дэлхийд 1-рт ордог армиас өвдөг сөгдөн дэлхийд 22-рт армитай улсыг Донецк мужаа өг гэж дарамтлуулахаас ичээсэй ккк
Трамп хошног амт хөгийн гар
АНУ-ын элчин сайдын яамны цэргийн атташед украйны дроны чипийг өгч байсан мэдээлэлийг нь дүгнэлт хийхдээ орхигдуулж байна. Итгэхгүй гэдэг бол баримт биш хувь хүний бодол баримт биш.
Трамп ерөнхийлөгч онгоцон дотор биш, дээр нь суучихсан явж байсан гэнээ, ийм орчуулагч гэж байх уу
Украйнаас түрүүлж америкийг газрын хөрстэй нь тэгшлэх хэрэгтэй.
Путин очиж очиж Трампад гомдол тавиад байхдаа яахав дээ