Нийгмийн
Бичлэг хийсэн У-г “Хүүхэд хулгайлах” зүйл ангиар буруутган хорих ялаар шийтгэжээ

Олон нийтийн цахим сүлжээнд “Өөрийгөө жаахан охидыг хулгайлдаг. Бэлгийн харилцаанд ордог” хэмээн ярьсан этгээдийн видео цацагдаад буй. Тухайн этгээд Дархан-Уул аймгийнх бөгөөд тус аймгийн цагдаагийн байгууллагаас саатуулж, шүүхээр оруулж ял шийтгэжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр “Бичлэг дээрх У нь тухайн бичлэгийг цахим орчинд 2025 оны 09 дүгээр сард нийтэлсэн” гэжээ. Улмаар У-г 2025.11.13-ны өдөр Дархан-Уул аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн 13.2.2.1-д заасан гэмт хэрэгт хорих ял шийтгэгдсэн хэмээв.
Эрүүгийн хуулийн 13.2 хүн хулгайлах
- 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
2.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм юмнуудад хүний эрхийн хууль нөлөөлдөггүй болго. Наад нөхрөө олон нохойн дунд мах хаяж өгч байгаа шиг ард түмний дунд хая. Тэгээд чулуугаар цохиж мажийлгая. Нэг новшийг тэгэхээр бусад солиотууд часто гэсэн цаагуураа эмээдэг болно. Эгэ олон хулгайчууд ч алга болно монгол улс хөгжинө шзү
ЭНЭ ХУЛГАЙЧИЙН СЭТГЭЦИЙГ ШАЛГАСАН ЮМ УУ? МЭДРЭЛ МУУТАЙ ЮМ БИШ ҮҮ?
мэдрэл ч бай юуч бай ийм юумнуудыг даруй устгаж байвал зохино
Ustga
одоо гэмт хэрэгтнүүдтэй ажилладаг, оношлодог, тусдаа сэтгэцийн эмч нар бэлдэж, сургаж авах хэрэгтэй болжээ