УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Ард нийтийн санал асуулга”-ын цаад улстөр юу вэ

Ард нийтийн санал асуулга нэртэй хөдөлгөөн ч байгуулж, цахим орчинд “Ард нийтийн санал асуулга” нэртэй хуудас нээж, олон нийтээс санал авч, бүртгэж эхэлжээ. Оны өмнө буюу 14 хоногийн өмнө байгуулагдаж, 2025.12.31-нээс идэвхжжээ. Тус хөдөлгөөнд нэгдэх гишүүдээ мөн бүртгэж буй бөгөөд 2026.01.13-нд их хурлаа хийхээр товлосон байна. Х.Бат-Ялалт, Т.Ганболд гэсэн төлөөллүүд үүнд бий аж.

Санал асуулгын агуулга нь “…Давхар дээлгүй Засгийн газартай болох уу”, “…126 Их хурлын гишүүнийг цөөлөх үү”, “…УИХ-д итгэл үзүүлэх үү”, “…Эх орноо дотоодын дайснуудаас хамгаалах шаардлагатай болсон гэдэгтэй та санал нийлэх үү” хэмээн асуудлыг асуултаар тодорхойлжээ.

Бид ардчилсан сонгууль өгч эхэлсэн цагаас хойш 30 гаруй жил өнгөрч, нийтдээ ес дэхь удаа сонгох, сонгогдох эрхээ эдэлж байгаа билээ. Одоогийн 126 гишүүн ес дэх удаагийн парламент. 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр УИХ-д анх удаа 126 гишүүн сонгогдож байгаагийн 48 нь жагсаалтаар, 78 нь тойргоос сонгогдсон. 70 гаруй хувь нь ард түмний сонголтынх. 90 гаруй хувь нь 65 хувь нь цоо шинэ буюу анх удаа сонгогдсон хүмүүс. Тогтолцооны томоохон өөрчлөлтийн үр дүн юм. Ардчилсан парламентын тогтолцоонд шинэ хуудас эхэлсэн.  

Монголчууд түүхэндээ ганцхан удаа 1945 оны аравдугаар сарын 20-нд Ард нийтийн санал асуулгыг Тусгаар тогтнолынхоо төлөө зохион байгуулж Монголын ард түмэн бараг 100 хувиар саналаа өгсөн байдаг. Ард нийтийн санал асуулгаар УИХ-аа тарааж сольж байсан түүх байхгүй. Харин засаглалын хэлбэрийг хөндөх тухай өнөөдөр яригдаж буй хэрэг биш. Үе үе хөнддөг. Энэ засаглалаас татгалзвал Ерөнхийлөгчийн, эсвэл холимог засаглалыг сонгодог. Парламентын засаглалтай Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс бус парламентаас сонгох ёстой гэдэг зарчмыг олон жил ярьж ирсэн.

Тэгэхээр ард нийтийн санал асуулгын цаад зорилго юу вэ гэдэг асуулт байна.

Үндсэн хууль өөрчлөх үү. Ерөнхийлөгчийг хоёр удаа сонгодог болох уу. Цаашлаад Ерөнхийлөгчийн засаглал руу хөтлөх үү. Ямартай ч уриалж буй хүмүүс одоогийн тогтолцоо, төрийн эрх барьж буй байдлыг болохгүй бүтэхгүйгээр нь шүүмжилж харагдана. Хэдэн сарын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар “У.Хүрэлсүх ард нийтийн санал асуулга гэдэг дараагийн хувилбар луу явах байх гэж би үзэж байна” хэмээн ярьж байсныг сануулъя.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

:Дэмжиж байна.

Зочин
Зочин

Энэ нэг сүржин уриатай санал асуулгын цаана томоохон улс төр явж байна жишээлбэл эрүүл саруулаар энэ асуулганд иргэд санал бодлоо илэрхийлэхэд үр дүн нь яаж гарах юм? Иргэдийн саналыг авч үздэг төр засагтай бил үү? энэ монгол улс олон хүн бүртгүүлж ёстой жинхэнэ өнгөт хувьсгаал хийнэ гэж хийрхэж байна уу? аймаар том салаавч авна ингэж ингэж Хүүкийг дахин сонгох дээр санал нэгдээд гөнөөх их хурлаас дэмжлэг авчихнаа.Эсвэл ерөсөө ерөнхийлөгчийн засаглалтай хаант улс байгуулаад сэлэм гялс толгой бөндгөс болох юм уу?.Тэртэй тэргүй иргэд төр засагтаа итгэхээн болиод удаж байна та нарууд цахим орчноор зочлоод үз их хурлын гишүүдийг идээч уугаач хулгайч луйварчингаар нь дуудаж үхээч далд орооч гэсэн хараал зүхэл дүүрэн байна.Энэ санал асуулга нээг их гийгүүлэх зүйл биш байх гэж бодож байна шүү

Монгол хүн
Монгол хүн

Муу нэртэй Ганбаатар чинь үнэн юм хэлчихсэн юм биш үү. Ямар нэгэн хов, жив олж сонссон болоод л ярьсан байх. Тэрнээс үзмэрч Ванга болчихоогүй л байлгүй. Парламент бол Монголын ардчиллын хамгаалагч юм. Монгол улс Орос, Хятад шиг дарангуйлагчтай болох ёсгүй. Тэгвэл ёстой СЭЛЭМ ГЯЛС, ТОЛГОЙ БӨНДГӨС болно шүү. Энэ хэдэн өвгөнд цагаан сарыг ууцны мөнгө хэрэгтэй болж л дээ.

Зочин
Зочин

Хүүк гуай төр улс самрах гээд согтуу толгойлоод юу сэдээд байна

zailaachee setguulchee
zailaachee setguulchee

setguulch nertei ork & mungunii bicheechee, ENE HUMUUS MASH ZUV SANAL GARGASAN BN, HUDALDAGDSAN SETGUUL ZUIN zailaa

Монгол өвгөн
Монгол өвгөн

Энэ хдэн өлбиисөн шаарнуудыг сн хараарай..нэгч эх оронч царай алга..Бүгд 3.4 р цувааныхан..

Иргэдийн нэгдэл
Иргэдийн нэгдэл

Иргэд маш хариуцлагатай байхгүй бол Баттулга Путины нөлөөнд орсон хүн..өнөөдөр Орос манайхыг эрхэндээ оруулах санаагаа ил тод илэрхийлэх болсон..тиймээс Баттулгын дэмжлэгтэй энэ мэт маанагууд нь улс орноо сүйтгэх үйлдэл хийж иргэний дайн ч болж магадгүй..Америк Хятад хоёрт л найдахгүй бол Путин танкаа оруулж сурсан хүн шүүдээ..маш хэцүү цаг үe ирсэн байна..элдэв үймээн самуун хэрэггүй шүү!!!!!!

Зочин
Зочин

DANDAA HOROR KINONII JUJIGCHID BNA SHTEE KKKK HUUHED HUGSHID AIMAAR TSARAI ZUSTEI ZOLIGNUUD BE?

Холбоотой мэдээ

Back to top button