Гадаад мэдээДЭЛХИЙ

Венесуэльд цохилт өгөхөөс өмнө Мадурог баригдана гэж бооцоо тавьж 436 мянган ам.доллар хожжээ

Үл мэдэгдэх арилжаачин Венесуэльд АНУ цохилт өгөхөөс хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Николас Мадурог эрх мэдлээс нь татан буулгана гэж бооцоо тавьж 436 мянган ам.доллар хожсон байна. Бооцоо тавьдаг “Polymarket” сайт дээр Мадуро татан буугдахтай холбоотой дөрвөн бооцоо дээр үл мэдэгдэх арилжаачин 32 мянган ам.доллар тавьжээ. Цохилт болохын өмнөх өдөр буюу баасан гарагт /2025.01.02/ Мадуро татан буугдах магадлал 6.5 хувь байсан бол бямба гарагийн /2025.01.03/ цохилтын дараа эрс нэмэгдсэн юм.

Бямба гарагаас өмнө магадлал багатай байсан зүйл дээр их хэмжээний бооцоо тавьсан нь болох явдлын талаар мэдээлэлтэй байсан хүн бооцоо тавьсан гэх хардлагыг төрүүлэх болов Энэхүү нууцлаг бооцоо нь нууц мэдээлэлтэй хүмүүс хувьцаа арилжихыг хориглох хүсэлтэй байгаа АНУ-ын хууль тогтоогчдын анхаарлыг татах магадлалтай байна. Нью-Йоркоос Конгресст суудаг Ричи Торрес даваа гарагт /2025.01.05/ засгийн газрын ажилтнууд олон нийтэд ил бус мэдээлэлтэй бол тухайн зүйлтэй холбогдох бооцоо дээр мөнгө тавихыг хориглох хуулийн төслийг танилцуулжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

хууль хэрэгждэг улсад бохир аргаар орлого олно гэж байхгүй, сахил хүртсэн биш шал дордов гэдэг шиг юм бол урд өмнөх бүх орлогоо ухуулж хураалгаж торгуулж, дээр нь хоригдоно шүү дээ. ийм л орчин бүрдсэн улс.

Зочин
Зочин

Трамп л биз

Холбоотой мэдээ

Back to top button