Гадаад мэдээДЭЛХИЙ

Зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд мөнгөн дэмжлэг үзүүллээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН 2025 онд анх удаа зээлээр орон сууц худалдан авсан 70 төмөр замчинд тус бүр 6 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ. Энэхүү мөнгөн дэмжлэгийг жил бүр төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбоотойгоо байгуулсан “Хамтын гэрээ”-ний дагуу олгодог юм. 

Анх удаа зээлээр орон сууц худалдан авсан төмөр замчдад мөнгөн дэмжлэг үзүүлэх журам анх 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 483 төмөр замчинд 2.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.

А.ТЭНҮҮН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button