Нийгэм мэдээ
Өмнөговийн бүх сурагч үдийн хоол хөтөлбөрт хамрагдана
Өмнөговь аймгийн Засаг дарга 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохион байгуулах тухай” оны хамгийн эхний захирамжаар ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн сурагчид бүрэн хоолны үйлчилгээнд хамрагдах боломжтой боллоо.
Дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардал
- Ерөнхий боловсролын сургуулийн 6–7 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны нэг өдрийн зардлыг 2,500 төгрөг,
- Ерөнхий боловсролын сургууль, политехникийн коллежийн 8–12 дугаар ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг 4,500 төгрөг.
Нэмэгдүүлсэн хоолны зардал
- Ерөнхий боловсролын сургуулийн болон политехникийн коллежийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 3,000 төгрөг,
- Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг нэг өдөрт 2,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, өдөр бүр сүү, тараг олгох боломжийг бүрдүүлээд байна.
Тодруулбал, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 18,181 суралцагч, техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 1,073 суралцагч, цэцэрлэгийн 6,554 хүүхэд нийт 25,808 хүүхэд хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой боллоо.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурагчдын хоолны мөнгийг нэмэгдүүлэх нь сайн хэрэг боловч Монгол улсын ҮНДСЭН ХУУЛИЙН ялгаварлаж болохгүй гэсэн заалт зөрчигдөж байгаа нь ноцтой.Байгалийн баялаг биднийг хүн болохоос өмнө бий болсон юм.Тэгэхээр Өмнөговь давуу эрх эдлэх боломжгүй.Улс оронд аюул тохиолдсон дайны жилүүдэд бүх ард түмэн хамтран тэмцэж байсан юм.Алсдаа Дорнодын хүмүүс манай нутгаас нефть гарсан гээд бас давуу эрх эдлэх үү.Монгол улс нэгдмэл улс шүү.Сонгууль бодож долдой зан гаргаж байгаагийн шинж.
buh aimag uula uhiii. bid ta nariig tejeejiin geeel tomorhiiin
Монгол Улс нэгдмэл нэг улс болохоос холбооны улс биш шүү. Өмнөговь гэж муж улс нгүй тул нийтээр мөрдөж байгаа хууль, журмын дагуу бага ангийнхан үдийн цай хөтөлбөрт хамрагдах ёстой шүү. үүнийг төр замсаг гэж байгаа бол анхаарч болиулах хэрэгтэй. орон нутгийн төсвийг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь иэмэгдэж байгаа бол улсын төсвийн орлогыг нь нэмэгдүүлж ард иргэд нийтээр тэгш хүртэх эрхтэй шүү
Аргагүй сайшаалтай. Гэхдээ энэ нэг бодлын орон нутгийн иргэд уул уурхайн өгөөжөө хүртэж байгаа хэдий боловч нөгөө талдаа баялаг нь өөрөө МУ-ын баялаг байтал бусад аймгийн иргэд баялгийн өгөөжөө хүртэх боломжгүй байгаа нь үндсэн хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй болоод ялгаварлалд өртөж байгаа хэлбэр гэж үзэж болох талтай шүү...