Нийгэм мэдээ

Санал авахдаа бөхийж, үйлчилгээ үзүүлэхдээ гэдийдэг төр

Хэвтрийн асаргаанд байдаг иргэн бүртгэлийн байгууллагад дамнуурга дээр очиж хурууны хээгээ бүртгүүлж буй үйл явдлын бичлэг нийгмийн сүлжээнд цацагдаж, иргэдийг бухимдууллаа.

Үүнтэй зэрэгцэж иргэд төрийн байгууллагуудын хүнд сурталтай өдөр бүр нүүр тулдаг гэдгээ нийгмийн сүлжээнд илэрхийлсээр байна. Тухайлбал, хороо, дүүрэг болон бүх шатны эмнэлэг, лавлагаа шатлалын байгууллагууд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлдэггүй гэдгийг тодотгож байна.

Хөндөгдөж буй сэдэв анхлан сөхөгдөж байгаа биш. Олон жил яригдсан, шинэчлэл хийх нэн шаардлагатай гэж хэлж болно. Бодлого тодорхойлогчид цааснаас цахим руу шилжсэн. Төрийн бүх үйлчилгээг нэг дор багтааж байна. Иргэд биеэр очих шаардлагагүй болсон гэх зэргээр удаа дараа мэдээлэл, мэдэгдэл, танилцуулга хийж, платформ хүртэл хөгжүүлж байна. Гэтэл “хуулийн цоорхой” гэдэг шиг энэ систем бүрэн төгөлдөржөөгүй, хүн бүрийн эрхийг хангаагүй гэдгийг үүсээд буй нөхцөл байдал тод харууллаа. Мөн иргэд “санал авахдаа очдог атлаа үйлчилгээ үзүүлэхдээ ир гэдэг” хэмээн шүүмжилж байна.

Уг асуудалд Чингэлтэй дүүргийн УБЕГ уучлал гуйх, технологийн боломж, шийдлийг ашиглаж төрийн үйлчилгээг аль болох төвөг багатай, чирэгдэлгүй үзүүлэх тал дээр санаачилга гаргаж ажиллахыг Ерөнхий сайд Г.Занданшатар сануулав.

Д.УЛСАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МАН мафиууд хэзээ Монгол улсын төрийн үйлчигээг цахимжуулаж нэгдсэн мэдээлэлтэй болгох юм болоо??? Газрын алба нь үл хөдлөхийн албтайгаа ямар ч мэдээллийн холбоогүй!! Ккк Аль цагт газар орж нураагдсан тоосгон гражийн үл хөдлөх хөрөнгийн татвар одоо хүртэл нэхээстэй ёстой лойчихсон МАН мафиуудын төр!!! Ккк

зочин
зочин

Ингэх байсан бол яах гэж татвар төлөлгчдийн мөнгөөр Цахим яам байгуулдаг байнаа.
Аан? Дэлхий яаж хөгжиж байнаа. Байж байгаагаа харчих даа арчаагүй новшнууд

Зочинолдо
Зочинолдо

загнана зандрана наадуул чинь бараг шоронгийн хуяг шиг аашилдаг даа зэвүүн шүү дээ за юм асуувал уцаарлана бараг шийтгээд байгаа ч юм шиг
энэ төрийн үйлчилгээний авгайчуул урлаг бол нийгмийн болох болохгүйг тольдон харуулах ёстой байтал манай хошин урлагийнханд төрийн үйлчилгээ төрийн албаныхан гэж бэлэн сэдэв байхад ер хөндөхгүй юм даа

Холбоотой мэдээ

Back to top button