Аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад “од”-ны зэрэглэл тогтооно

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор “Од”-ны зэрэглэл тогтоох журмыг баталлаа.
Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил”-ээр зарлаж тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж буй. 2026 онд нэг сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байна.
Журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээ эрхэлж буй байршуулах хэрэгслийн ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар хүртээмж сайжрах, зэрэглэл тогтоолгосноор төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах нөхцөл бүрдэх болон гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэг ач холбогдолтой юм.
Журмыг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд зургаан удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгажээ. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авчээ.
Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмыг шинэчилснээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох боломжтой болж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ФРАНЦ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЖУУЛЧИД ЁСТОЙ АЙМААР БАВАЛЦАНАА ЯДЖААХАД ӨГЛӨӨ НЬ НӨГӨӨ МУУХАЙГАА УГААНА ГЭЭД ХҮЧТЭЙ ДАРАЛТТАЙ ШҮРШҮҮР АРИУТГАЛЫН БОДИС НЭХДЭГ ХӨДӨӨ ТЭР НЬ БАЙХГҮЙ ТӨР ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ.ХӨӨРХИЙС БАС АВАЛЦАХ НЬ ТЭДНИЙ Л ХЭРЭГ ГЭХДЭЭ Л МАРГААШ НЬ ЗААР ТОЧИК ХАНХЛУУЛЖ ЯВАХЫГ ХЭН Ч ХҮСЭХГҮЙШТ ФРАНЦ ХҮҮХНҮҮД ТАНАЙ ЖУУЛЧНЫ БААЗАД ГОЁ ХҮЧИРХЭГ МОНГОЛ ЗАЛУУС БАЙНА УУ? МАССАЖ ХИЙЛГЭЕ ГЭЭД МАНАЙ ҮЙЛЧЛЭГЧ ЗАЛУУГ ГОЛОХГҮЙ ШӨНӨЖИН ХЭРЭГЛЭЭД ӨГЛӨӨ НЬ 100 ЕВРО ӨГЧ БАЙСАН ШҮҮ.