Оргодлыг Замын-Үүд өртөөний ачаа вагон хүлээлцэгч гурван ажилтан анх олжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Урьдчилан хорих 461 дүгээр ангиас хоригдлыг өнөөдөр өглөө 06:00 цагийн орчимд Дорноговь аймаг Замын-Үүд боомтоор ачааны вагонд нуугдан хил гарах оролдлого хийх гэж байхад нь Төмөр замын цэрэгжүүлсэн харуулын ажилтнууд шуурхай илрүүлэн баривчилсан талаар мэдээлэгдсэн билээ.
Гэвч оргодлыг "УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаяр анх илрүүлэн саатуулаагүй аж. Тухайн үед оргодлыг Замын-Үүд ѳртѳѳний ачаа вагон хүлээлцэгч нар болох Х, Ч, М нар албан үүргээ гүйцэтгэж явахдаа олсон байна.
Улмаар оргодол этгээд зугтах оролдлого хийсэн даруйд, барьж аван, УБТЗ" ХНН-ийн Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул Ү.Мѳнхбаярт хүлээлгэн ѳгсѳн байна.
Үүний дараа харуул Ү.Мѳнхбаяр оргодолтой сээльфидэж цахим сүлжээнд байршуулсан аж.

Г.ҮҮЛТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.