НИЙГЭМ

Гал алдсан иргэнээр 363 сая төгрөгийн хохирол төлүүлэхээр боллоо

Дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт ашигт малтмал олборлох үедээ гал алдсан иргэн М-ээр учирсан хохирол болох 363.4 сая төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, иргэн М-д холбогдох хэргийн Сум дунд прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Ингэхдээ түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял оноон байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Б.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button