НИЙГЭМ
Согтуу жолооч урсгал сөрөн ноцтой осол гаргажээ

Өнгөрсөн шөнө /2019.06.21/ нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн баруун талын зам дээр ноцтой осол болсон байна. Тодруулбал, тус зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн эсрэг урсгал руу орж, замын голд байрлуулсан хайс хашлагууд болон хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Ослын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас уг хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байна гэлээ.
Б.САНТ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.