НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Эмийн сангуудаас мансууруулах үйлчилгээтэй эм их хэмжээгээр дутжээ

ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх газар, НМХГ, НПГ хамтран нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 62 эмийн санд шалгалт хийхэд мансууруулах,  сэтгэцэд нөлөөлөх, тайвшруулах үйлчилгээтэй эм тариа их хэмжээгээр дутсан зөрчил илэрчээ. Тус эмийн сангууд орлого, зарлагын бүртгэлгүй, энгийн жороор сэтгэцэд нөлөөлөх эм худалдсан, албан тушаалаа ашиглаж завшсан зэрэг гэмт хэргийн 17, зөрчлийн 76 тохиолдол бүртгэгджээ. Шалгалтаар морфин 10, трамдол 63, фенобарбитал зургаан ширхэг дутсан бөгөөд жоргүйгээр трамдол 2205, алпразолам 570, диазелам 243, хуурамч жороор трамдол 3503 ширхгийг илрүүлжээ. Энэ сард хийсэн шалгалтаар эмийн сангуудын эм баригч, түгээгч нар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмд жорын нууцлал хангалтгүй, бэлдмэл хадгалж худалдах байдал замбараагүй, эмийн санчдын хууль эрх зүйн мэдлэг хангалтгүй байгааг хууль сахиулах байгууллагынхан шүүмжилж байна. Түүнчлэн илэрсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллагуудад Хар тамхитай тэмцэх газар, НПГ-аас мэдэгдэл хүргүүлнэ гэлээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button