НИЙГЭМ
Их хэмжээний хятад тариа хууль бусаар оруулж ирэхийг завджээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр нэр бүхий иргэн импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдсөн 16 нэр төрлийн тариа оруулж ирэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 5175 ампул, хоёр нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, нэг төрлийн тосон түрхлэг нэг кг, гурван төрлийн эм 1000 таблетка, хоёр төрлийн шингэн эм долоон литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсан байна. Уг хэргийг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчид илрүүлэн хурааж, шалгаж авчээ.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.