Нийгмийн

Г.Буяндоржоос авлига нэхсэн гэх асуудалд холбогдсон Ц.Батболд, Ж.Сандагдорж нар ХЭН БЭ

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж даваа гарагт /2020.02.03/ ЕТГ-ын дарга З.Энхболдод Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, прокурор П.Халиун, Ж.Сандагдорж нарын авлига, албан тушаалын үйлдлийг илчилсэн баримтыг гардуулан өгч, шалгуулах хүсэлтээ гаргасан.

Тодруулбал эдгээр гурван прокурор тэргүүтнүүд түүнийг таван удаа 409 хоног хорьж, 16 удаа шүүн,  25 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдсэн гэж зарлаад буй.

Харин өчигдөр /2020.02.04/ УЕП-ын газар нь авлига нэхсэн прокуроруудын нэгээр нэрлэгдээд буй П.Халиуныг 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн болохыг мэдэгдсэн юм.

Тэгвэл Баянзүрх дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболд, УЕП-ын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаа Ж.Сандагдорж нар хэн бэ гэдгийг өгүүлье.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Цоодолын Батболд:

Тэрээр 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторантурт элссэн боловсролтой.

Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, НПГ-ын хяналтын прокурор, УЕПГ-ын хяналтын прокурор, БЗД-ийн прокурорын газрын орлогч прокурор, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дэд дарга, Нийслэлийн прокурорын орлогч, Хан-Уул дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокуророор ажиллаж байсан намтартай.

1998 оноос одоог хүртэл МУИС-ийн Хууль зүйн сургуульд “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ”, “Прокурорын хяналт” зэрэг хичээлүүдийг зааж, гэрээт багшаар ажилладаг байна.

Тэр хэр хөрөнгөтэй прокурор вэ. ХОМ-ээс шүүж үзэхэд:

  • Түүний жилийн орлого: 36.2 сая төгрөг
  • Гэр бүлийн гишүүний орлого: 34 сая төгрөг
  • 210 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцтай
  • 130 сая төгрөгийн үнэлгээ бүхий, Lexus, RX 350- 1, Тоёота, Land Cruiser 200- 1 маркийн автомашинуудтай
  • 17 сая төгрөгөөр үнэлэгдэх малтай
  • 17.8 сая төгрөгийн хадгаламжтай
  • БТМГ ХХК-ийг 100 хувь, Сиавард ХХК-ийн 33 хувь, Городок-Оч ХХК-ийн 50 хувь, Эрдэнэтолгой төв ХК 6 хувь, Эрдэнэтолгой төв ХК-ийн 5.49 хувийг эзэмшдэг байна.

Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаа Жамсранжавын Сандагсүрэн:

Ж.Сандагсүрэнгийн хувьд НПГ-ын орлогч прокуророор ажиллаж байсан. Түүний прокурорын алдар хүнд нь ХОЁР том дуулианд дурдагдаж байсан удаатай юм байна.

Эхнийх нь, 2017 онд МҮОНРТ-ийн “ММ” агентлагийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга байхдаа ороцож дуулиан дэгдээж байжээ.

Тухайн үед Ж.Сандагсүрэн прокурор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Гэтэл цаанаас “дэглэсэн” байж мэдэх үйл явдал гэж хардагдаж байв. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад нэг талын баримтыг гаргалаа гэдэг шүүмжлэлийг хуульчид хэлсэн юм.

Нөгөөх нь, 60 тэрбумын гэгдэх хэрэгт авлигын хэрэг байхгүй гэх дүгнэлт гаргаж тогтоол үйлдсэн байдаг.

Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ширэндэв, ахлах прокурор, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн нар 2017 оны есдүгээр сарын 4-нд 25 дугаар тогтоолд гаргасан.

Тогтоолд гэрч М.Энхболд, Г.Доржзодов, Б.Пүрэвдулам нарын зэрэг хүмүүсийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаас дүгнэж үзэхэд “…төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна” гээд, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн байдаг аж.

Тэр хэр хөрөнгөтэй прокурор вэ. ХОМ-ээс шүүж үзэхэд:

  • Түүний жилийн орлого: 36.1 сая
  • Гэр бүлийн гишүүний орлого: байхгүй
  • 161 сая төгрөгийн үнэ бүхий 1 орон сууцтай
  • Тээврийн хэрэгсэл: байхгүй
  • 10 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай
  • 1 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
  • 4.3 сая төгрөгийн хадгаламжтай
  • 110 сая төгрөгийн зээлтэй

Нийслэлийн прокурорын Хяналтын газрын прокурор байсан Б.Халиун:

Нийслэлийн прокурорын Хяналтын газрын байсан Б.Халиун 100 мянган ам.доллар нэхэж, дарамталсан гэдгийг Г.Буяндорж тодорхой зарласан. Тухайн үед хэрэг нь шалгагдаж байсан учраас прокурорын санал болгосон мөнгийг өгөхөөр тохиролцож өмгөөлөгч эхнэртэй нь гэрээ байгуулжээ. Ингэхдээ гэрээнд 10 мянган ам. долларыг урьдчилгаанд өгөөд 90 мянган ам.долларыг хэрэг ашигтай шийдэгдсэн тохиолдолд өгнө гэсэн гэрээ хийсэн байдаг аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ард түмэн
ард түмэн
2 сар 5, 2020 10:23

ш�##�гаад үнэн бол шоронгийн мухарт хий

Иргэн
Иргэн
2 сар 5, 2020 11:58

Батболд Сандагсүрэн нарын хувьд бол ёстой жирийн л хөдөлмөрийн хөлс орлогоороо амьдардаг хүмүүс байнашдээ?! Сандагсүрэнгийн шийдсэн хэрэгүүд нь ч гэсэн хардлага дагуулах юм �##�гаа?! з�##�уу сайн боловсон хүчнээ хилмэгдүүлчихвийдээ?!

Иргэн
Иргэн
2 сар 6, 2020 09:06
Reply to  Иргэн

Харин тийм хогийн луйварчин буяндорж хүн гүтгээд л эхнэр Ариунаа нь прокурор,шүүхэд нөлөөлсөн учир буяндорж ял авч шоронд яваагүй ийм уйваагүй улсууд.Өөрсдөө эхлэж хүнд авилга энтр өгөх гэж оролдоод аваагүй болохоор нь өс санаж гүтгэх гэж.Луйварчингууд

иргэн
иргэн
2 сар 5, 2020 12:00

Батболд Сандагсүрэн нарын хувьд бол ёстой жирийн л хөдөлмөрийн хөлс орлогоороо амьдардаг хүмүүс байнашдээ?! Сандагсүрэнгийн шийдсэн хэрэгүүд нь ч гэсэн хардлага дагуулах юм �***гаа?! з�***уу сайн боловсон хүчнээ хилмэгдүүлчихвийдээ?!

Hahaha
Hahaha
2 сар 5, 2020 23:44
Reply to  иргэн

Hajuud ni baidag hun shig l bichjee.hahaha

Haha
Haha
2 сар 5, 2020 22:34
Reply to  иргэн

Haha naadah chin tsaasan deer oirhoniihon neg hamaatan eswel ah duu nar ni delhii daahgui baychuud bolchihson bgaa harjil baiya

иргэн
иргэн
2 сар 5, 2020 12:18

Батболд ч гэмгүй нэгэн бишээ. Бусдын үгээр гэмгүй нэгнийг хилсдүүлдэг гар даа. Ийм новшнуудыг адилхан хэрэг үүрүүлэх ёстой

зочин
зочин
2 сар 5, 2020 13:19

Нийслэлийн прокурорын орлогч байхдаа удирдлагын академийн нэг анги хамт тѳгссѳн луйварчны эрчим хүчний нэг томоохон авилгын хэргийг хэрэгсэхгүй болгож байсныг санаж бна.

иргэн
иргэн
2 сар 5, 2020 13:23

Шударга ёсны с�##�хи сэвэлзэх үеээр энэ хүн зориг гаргаж дээ .Гэхдээ монголд бизнес хийдэг хүн ямар зовлон туулдгийг үзсэн зовсон л амьтан.Барилга барих газар авахын тулд олон ч хүнд хахууль өгсөн байх.Бизнесийн ашгийн багаггүй хувь нь хахуульд явсан биз.Энэ удаад дэндүү хүн чанаргүй авилг�##�чдыг нэрлэж байгаа биз. Хэрэв хуулийн байгууллагад өгвөл шууд дарагдана шдээ.Тиймд зөв �##�хам хийсэн болой.

ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА
2 сар 5, 2020 15:25

Хуулийг үлгэр жишээ мөрдөх байгууллагуудын удирдлагууд нь ийм байхад бид хэнд итгэх вэ? Хууль зүйн яамны удирдлагууд нь мөн ЛУЙВАРЧИД гэмт хэрэгтнүүд. Ийм учраас өнөөдөр �##�уурчид,з�##�илагч,луйварчид шүүх,цагдаагаас огт эмээхгүй байна.Үүний ард жирийн иргэд хохирч байна даа

Зочин
Зочин
2 сар 5, 2020 20:49

Сандагсүрэн ажлаа л хийдэг ц�##�ингаараа л амьдардаг жирийн нэг төрийн �##�бан хаагч байна Харин Батболд төрд ажилласан хүн гэхэд их л хөрөнгөжиж. Яаж гэдгийг нь мэдэхгүй юм

Батдорж
Батдорж
2 сар 5, 2020 23:04

Батболд гэдэг чинь нөгөө С�##�хитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон цагдаагийн хурандаа Ч.Болдбаатарын хүргэн ах, нэг сая доллар хадам аав Чойжанцангийн гэрээс олдсон. Дараахан нь ШШГЕГ-ын дарга байсан хурандаа Чойжанцан нас барсан. Шоронд гавьяат хуульч Бямбаа боож нас барсны дараа

Зочин
Зочин
2 сар 6, 2020 00:07
Reply to  Батдорж

Хаха хүргэн ах гшшш сольчихож ийм байж бас ингэж бичиж болдог юм уу хахаха

Зөв хүнээ танидаггүй сохор ард түмэнд:
Зөв хүнээ танидаггүй сохор ард түмэнд:
2 сар 6, 2020 00:12

Hvmvvsee ta nar ene buyandorjiiig ymr Hvn gedgiiig medne daramtlagch rekitchin luivarchin tiiim bj vnen shudarga ajilsan prokuroruudaas ushuugu awj bga ni ene ta nar ygd hvneee zuw tanidagvvvn be buruu hvniiig vgend orj dagasnaaar ene uls oron chin yj hugjhiiin be ene bvr harwaaas gvtgeleg bn shvvvdeee ene GUTGELEG!!!! Ts.Batbold gej Hvn vnen heregteee vneheeer vnen zuw shudarga ajilaj irsen gej bodoj bn ene hvn uuurinhuuu hvch hudulmuruuur l olson Ed hurungu ta nar ehleeed ymr hvniii yriand itgej bgagaaa har Ene BUYANDORJ CHIN LUIVARCHIN SHVDEEEEE!!!!!

ҮНЭН
ҮНЭН
2 сар 6, 2020 09:10

МАШ ЗӨВ БИЧЛЭЭ

Зочин
Зочин
2 сар 6, 2020 01:14

Хулгайчийнхаа үгэнд биш хуульчийнхаа үгэнд итгэдэг болохсон доо ард түмэн минь

Зочин
Зочин
2 сар 6, 2020 05:57

гээндээ ч бий гоондоо ч бий. Глобийнхон юмаа хэлээч

ХА ХА
ХА ХА
2 сар 6, 2020 06:57

Буяндоржийн 9911-тэй утсыг Батболд барьчихсан байсан. Буяндоржтой ярья гэсэн чинь тийм хүн байдаггүй гээд байсан. Буяндоржийн компаний маргаан дээр Зүүн хараагийн ерөнхий шүүгч Алтанцэцэг шүүх хур�##� болсон мэтээр Захирамж гаргаад Компанийг нь өөр хүнд өгчихсөн байсан

Зочин
Зочин
2 сар 6, 2020 22:57

Хулгайч луйварчин од болох өдөр ирдэг л юм байна.
Хууль шүүхийн байгууллагад гомдолтой иргэд одооноос З.Энхболдын өрөөний үүдэнд дугаарлаарай. Төрийн хүний намбагүй, хорчин хог.
Сонгууль дөхөхөөр аминхандаа л бэлтгэлээ хийж, ард түмэнд нэр нүүр олох санаатай луйварчинг од болгох юм да.

Зочин
Зочин
2 сар 8, 2020 11:05

Буяндорж энхийн цагаан тагтаа биш ээ. гэдгийг ард түмэн мэднэ ээ.

zochin
zochin
2 сар 8, 2020 13:33

BUYANDORJ OOROO LUIVARCHIN SH DEE ENXBOLD TUUNII UGEND ITGEDEG YUM BAIXDAA TORIIN XUNII SHINJGUI ZAN GARGAJ DEE BUYANDORJIIG SAIN SHALGAX XEREGTEI 3 SHATNY SHUUXEES TSAGAADSAN GEJ SHAL XUDLAA AVCH BAINA LEE

эр
эр
2 сар 9, 2020 11:31

хэцүүү ажил тэр тусмаа батболдод хэцүүү дэндүү шудрага з�##�уу олон луйварчлыг барисандаа новшнууд ч байгаа эр хүмүүс ч бгааа

Холбоотой мэдээ

Back to top button