НИЙГЭМ

Зөвшөөрөлгүй гаргасан гүн өрөмдлөгийн худгуудыг лацдаж байна

Отрын бүс нутгийг чөлөөлөх ажлын хэсэг, Сүхбаатар сумын ЗДТГ-тай хамтран хориотой бүсэд  зөвшөөрөлгүй гаргасан гүн өрөмдлөгийн зургаан худгийг лацдаж хаасан байна.

Отрын бүс нутгийг чөлөөлөх ажлын хүрээнд хэд хэдэн удаа худаг ус лацдаж хаах ажил хийгдээд байгаа юм. Гэвч малчид дур мэдэн лацыг онгойлгон ашигласан тохиолдол гарсан учир ажлын хэсэг дахин гарч ажиллан, худгуудыг гагнан, лацдаж байна.

Гаднаас ирж нутаглаж байгаа хүмүүсийн хувьд дандаа томчууд, баячуудын малчид байгаа гэнэ. Тэд тухайн аймаг, сум орон нутгийн шаардлагыг хүлээж авдаггүй. Энгийн жишээ гэхэд худгийг нь лацдаад, хэд хоногийн дараа ирэхэд “босс нээ” гэсэн гээд  сууж байх жишээтэй. Түүнчлэн ганц худаг лацдах бус эдгээр малчдыг албан шахалтаар нүүлгэх, нутаг чөлөөлүүлэх ажлыг хийхгүй бол бидний хэд хэдэн удаа тойрч явсан ажлын үр дүн гарахгүй юм. Нөгөө талаар зуны халуунд хүн малыг уух усгүй болголоо гэх эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч бид одоо л зориглож хөдлөхгүй бол отрын бүс нутаг үнэхээр устаж үгүй боллоо. Бэлчээрийг одоо амрааж, сэргээх цаг нь болсон. Үгүй бол дахин хэзээ ч сэргэхгүй байх эрсдэлтэй гэж Сүхбаатар сумын ЗДТГ-ын Байгаль орчны улсын байцаагч С.Ганбулган ярьжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button