НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

БГД-ийн Эрүүл мэндийн төвөөс "ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТ СОНСОХ ӨДӨР" аяныг эхлүүллээ

НЭМГ-ын харьяа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах зорилгоор “Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тус дүүргийн “Ахмад настны эмнэлэг”, хүүхэд болон насанд хүрэгчдийн “Эмүжин” шүдний амбулаториор үйлчлүүлж буй иргэдийн санал хүсэлтийг сонсох, улмаар эмнэлэгийн тусламж, үйлчилгээг сайжруулах тал дээр  анхаарч ажиллах шаардлагатай болон үйлчлүүлэгчдэд тулгамдаж буй нийтлэг асуудлыг судалж, шийдвэрлэхээр зорьжээ.

Иргэдийн хувьд, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхэд эмч, сувилагч нарын харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар тун чухал байдгийг онцолж, дүүргийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны цар хүрээ, зохион байгуулж буй ажлуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

“Иргэдийн санал хүсэлт сонсох өдөр” аяныг цаашид тус дүүргийн эрүүл мэндийн төв, хүүхдийн амбулатори болон Хүүхдийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд иргэд, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажиллахаар зорьж байгаа гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button