НИЙГЭМ

“МИАТ” болон “Japan airlines” аяллын дугаар хамтран эзэмшихээр болжээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон улсын Japan Airlines /JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Тасалбарыг 2020 оны гуравдугаар сарын 24-ний өдрөөс борлуулж эхлэх бөгөөд гуравдугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэх юм.

Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ компанийн хувьд Зүүн Өмнөд Ази, Австрали улс руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нислэгийн зардлыг бууруулах, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг олгохын хамт зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байгааг тус компанийнхан онцоллоо.

Тухайлбал, зорчигчид Япон Улсын Токио, Осака болон БНСУ-ын Пусан хотоор дамжин Japan Аirlines /JAL/ компанийн сүлжээг ашиглан Сингапур, Австралийн Мельбурн хот, Вьетнамын Ханой, Хо Шин Мин хот, Японы Нагояа хотууд руу аялах боломжтой болж байна.

Japan Аirlines компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу 237 агаарын хөлгөөр нислэг үйлддэг, SKY TRAX үнэлгээний байгууллагын таван одтой, дэлхийн томоохон агаарын тээврийн компани юм.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button