НИЙГЭМ

АТГ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг шалгаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг байна. 

Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. Бичиг баримтын хуулбар гэж заасан байх атал заавал нотариатаар баталгаажуулсан байх, орчуулсан байх, орчуулгын товчооны тамгатай байх зэргээр бүрдүүлэх материалын жагсаалтад дурдаагүй зүйлийг шаарддаг. Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна.

АТГ-ын ажлын хэсэг МХЕГ-т ажиллах явцад иргэд, аж ахуйн нэгжээс тус байгууллагад өгсөн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариуг өгдөггүй, олон дарга нарын гар дамжуулан цохдог, бүрдүүлсэн материалын хариуг хэзээ гаргах нь тодорхойгүй зэрэг зөрчил дутагдал илрээд байна.

АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button