Галд хоёр өндөр настан, бага насны хүүхдүүд өртөж амиа алджээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт байшин, граж, автомашин, малын хашаа шатаж зургаан хүний амь нас эрсэдсэн харамсалтай явдал болжээ.
Гал түймрийн тухай дуудлагыг 2019.06.19-ний өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 15 алба хаагч 3 автомашинтай 7 км зам туулан 03:00 цагт очсон байна.
Галд 8х5, 4х5 метрийн хэмжээтэй байшин, 2.5х5 метрийн хэмжээтэй граж, “Портер” загварын автомашин, 4х4, 5х8 метрийн хэмжээтэй малын хашаа тус тус шатаж байсныг дөрвөн цаг ажиллаж унтраажээ. Түүнчлэн, нэмэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 10 алба хаагч, 3 автомашинтай 03:15 цагт гарч 20 км зам туулан 03:47 цагт очиж 3 цаг 13 минут тус тус ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт тус багийн харьяат иргэн Б /63 настай, эрэгтэй/, Х /63 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/, Г /5 настай, эмэгтэй/, А /5 настай, эмэгтэй/, Э /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Иргэд хөдөө орон нутагт аялахдаа гол усны үерээс сэргийлэх, шөнө оройн цагаар галын аюулгүй байдлаа бүрэн хангах шаардлагатай байгааг албаныхан сануулж байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.