ДЭЛХИЙЭнтертайнмент

#Оскар2020 | Брэд Питт анх удаа шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг хүртлээ

Энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотноо үргэлжилж байна. Үүгээр шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг Холливудын нэрт жүжигчин Брэд Питт "Once Upon a Time in Hollywood” УСК-д бүтээсэн дүрээрээ хүртлээ.

Тэрбээр үүний өмнө "12 Years a Slave” киногоор шилдэг продьюсерийн шагнал хүртэж байсан юм. Иймд Брэд Питтийн шилдэг жүжигчний шагнал хүртсэн анхны удаа энэ болов.

Тэрбээр найруулагч Квинтин Тарантино болон хамтран дүр бүтээсэн жүжигчин Леонардо ДиКаприо нарт талархал илэрхийлээд, "Энэ уран бүтээлээр уулзсан бүх гайхамшигт хүмүүстээ баярлалаа. Энэ кинонд миний хийсэн бүгдийг өнгө оруулан буддаг энхрий хүүхдүүддээ зориулан дүр бүтээсэн билээ. Та бүхэндээ хайртай шүү” хэмээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button