НИЙГЭМ

Солонгосын эрдэмтэд соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар илтгэл тавина

Нийслэлийн Соёл  урлагийн газар Үндэсний музейтэй хамтран энэ сарын 21-ний өдөр “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, түүний нөхцөл байдлын үнэлгээ”  сургалт зохион байгуулахаар төлөвлөлөө.

Сургалтад БНСУ-ын Үндэсний Бүёо музей, Үндэсний Соёлын өвийн их сургууль, Хансо Их сургууль, Конгжу их сургуулийн эрдэмтэн судлаачид соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар илтгэл тавих ажээ. Монгол, Солонгосын эрдэмтэд орчин үеийн музейг тойрсон асуудлуудыг хөндөн ярилцах бөгөөд Солонгосын эрдэмтэд "Эртний алтадмал эд өлгийн зүйлийг хамгаалах арга", "Соёлын өвийг хадгалж, хамгаалахын ач холобогдол", "Музейн хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухааны үүрэг" зэрэг сонирхолтой сэдвүүдээр илтгэл тавих юм байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button