НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд ээжийгээ бие засах хойгуур голд унаж нас баржээ

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн бороотой байснаас голын түвшин нэмэгдэж улмаар иргэд голын усанд осолдож нас барах тохиолдол өдөр бүр гарч байна. Өчигдөр Булган голын орчим амьдардаг айлын хүүхэд ээжийгээ бие засах хойгуур голын усанд унаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр Ховд аймаг Булган сумд  нэг нас зургаан сартай эрэгтэй Э нь Булган голд унаж нас барсан байна.

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлсэн бөгөөд нутгийн иргэдийг голын орчим анхаарал болгоомжтой байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж эхэлсэн аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэддээ анхааруулахад ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй байгаа учраас голын түвшин эрс нэмэгдэж амь нас эрсдэх аюултай байгаа тул сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна. Мөн гол мөрний орчим иргэн та бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол усанд оруулахгүй байх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол орчим зугаалахгүй байхыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button