АНУ-ын компани MCS-ийн 25 хувийг худалдаж авна

АНУ-ын Нью Йорк хотод байрладаг “Cerberus Capital Management LP” компани MCS группын 25 хувийг 110 сая ам.доллараар худалдаж авахаар ярилцаж байгаа тухай “Wall Street Journal” сэтгүүл өчигдөр /2019.06.18/ мэдээлжээ.
Монголд хөрөнгө оруулах ажлыг тус компанийн Сингапур дахь салбар хариуцан ажиллаж байгаа ба тус салбар нь шинэ хөгжиж буй зах зээлүүдэд хөрөнгө оруулах чиглэлээр дагнан үйл ажиллагаа яюуулдаг. Тус группын хүнс, харилцаа холбооны салбарын хувийг худалдан авч магадгүй юм байна.
“Cerberus Capital Management LP” компани нь нийт 39 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Deutsche Bank AG”, “Avon Products Inc” зэрэг томоохон компаниудын хувь эзэмшдэг том компани юм.
“Wall Streert Journal” Монголын зах зээл эрсдэл ихтэй, улс төр, эдийн засгийн хувьд тогтворгүй ч өсөх боломж өндөртэйг онцлон мэдээлжээ. Тус сэтгүүлд Монголын эдийн засаг энэ оны эхний улирлын байдлаар 8,6 хувийн өсөлттэй байгааг мөн дурджээ.
Д. ЦЭРЭНЧИМЭГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.