НИЙГЭМ

ФОТО: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд академич Ц.Дамдинсүрэнгийн хөшөө сүндэрлэлээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, их эрдэмтэн, нэрт гүүш Ц.Дамдинсүрэнгийн хөшөөний нээлт өнөөдөр боллоо.

Түүний хөшөөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлүүлсэн бөгөөд Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт, барималч А.Очирболд таван метрийн өндөртэйгээр урлажээ.

Нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав, “Болор цом”-ын эзэн, Үндэсний төв номын сангийн дарга Б.Ичинхорлоо болон нутгийнх нь удирдлагууд оролцсон юм.

Б.ТОГТУУН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button