Нийгмийн

“COVID-19” халдварын улмаас хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтан

“COVID-19” халдвар дэлхийн хамгийн баян хүмүүсийг ч мөн сандаргаад байна. Өнгөрсөн долоо хоног зах зээлийн хамгийн муу долоо хоног болж, дэлхийн 10 тэрбумтан нийт 83.4 тэрбум ам.доллар алджээ. “COVID-19” халдварын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хөрөнгө оруулагчид ихээр санаа зовж байна.

Өнгөрсөн долоо хоногт дэлхий даяар томоохон компаниудын хувьцааны үнэ огцом унажээ. Тухайлбал, “Шанхай Композит”-ийн хувьцаа 5.2 хувь, “Евро Стокс 50”-ийн хувьцаа 12.4 хувиар буурчээ. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойшхи хамгийн муу долоо хоног болж байна.

Энэ үеэр хамгийн их алдагдал хүлээсэн 10 тэрбумтан

  1. Жефф Безос /Amazon/ - 14.1 тэрбум ам.доллар
  2. Уоррен Баффет /Berkshire Hathaway / - 9.8 тэрбум ам.доллар
  3. Элон Маск /Tesla/ - 8.9 тэрбум ам.доллар
  4. Марк Зукерберг /Facebook/ - 8.5 тэрбум ам.доллар
  5. Ларри Эллисон /Oracle/ - 7.7 тэрбум ам.доллар
  6. Бернард Арнаулт /LVMH/ - 7.4 тэрбум ам.доллар
  7. Ларри Пейж /Alphabet/ - 7.3 тэрбум ам.доллар
  8. Сергей Брин /Alphabet/ - долоон тэрбум ам.доллар
  9. Билл Гейтс /Microsoft/ - 6.6 тэрбум ам.доллар
  10. Амансио Ортега /Inditex/ - 6.1 тэрбум ам.доллар

ЭХ СУРВАЛЖ: forbes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button