НИЙГЭМ
Гүн нуурт осолдсон иргэний цогцосыг гаргажээ

Үргэлжилсэн борооны улмаас гол мөрний түвшин нэмэгдэж, иргэд усанд осолдох тоо нэмэгдэх болсон. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн Гүн нуурын усанд Дорноговь аймгийн харьяат 36 настай Г нь энэ сарын 17-ны өдрийн 20.50 цагт осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч 21.45 цагт очиж Усчин-Аврагч, ахлах ахлагч Э.Давхарбаяр дөрвөн метрийн гүнд нэг удаагийн шумбалтаар 37 минут ажиллаж, осолдсон иргэний цогцсыг гаргаж авсан байна.
Ж.ДӨЛГӨӨН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.