УЛС ТӨР

З.Энхболдын УИХ-д суух боломж “Эрдэнэс Тавантолгойн IPO” болж, улстөржилтөө эрчимжүүллээ

Дэлхийн нийтийг айдаст автуулаад буй коронавирүсийн тархалтаас үүдэж, манайд дотоодын улстөр намжуу байна. Гэхдээ яаж зүгээр байхав, УИХ-ын сонгуулийн товлолт хугацаа ойртсооор байгаа тул хувь улстөрчид нэг сэдэв барьж бариад, түүгээрээ улстөрждөг төрх рүүгээ орцгоож байна.

Тухайлахад, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын албан тушаалаа өгч, АН-ын дарга С.Эрдэнийн ахлах зөвлөх болоод буй З.Энхболд Тавантолгойн сэдвийг тас зуурч авлаа. Тэрбээр өмнө нь Тавантолгойн бүлэг ордыг  MCS гадны компаниудтай консерциум хэлбэрээр хамтарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хувилбарыг зогсоож, төрд үлдээсэн нэгэн. Энэ үйлдлээ тэр байнга олон нийтэд сануулж, нүүүр хуудсандаа “Тавантолгойг танд үлдээв” гэсэн постор хүртэл зоодог билээ.

“Эрдэнэс Тавантолгой” гэж нэг үлхийж, унжийсан компани сүүлийн жилүүдэд сэргэж, эдийн засгийн үзүүлэлтүүд нь нэмэх бланстай өгсөж буй. Алдарт Чалкогийн өрийг төлж, Хөгжлийн банкан дахь зээлээ барагдуулж, нүүрсний үнийн уналтаас өсөлтийн үе рүү шилжсэн нь бланс эерэг гарахад нөлөөлсөн билээ. Энэ хэрээр “Тавантолгойг танд үлдсэн З.Энхболд чинь би байна” гэж пиардах боломж нэмэгдэж байгаа юм.

Үргэлжлүүлэн тэр IPO  босгох ажлыг нь шүүрч аваад, улстөржилтийн сэдэв болгож чадлаа. Нэгэнт төрийн албан тушаалаа өгөөд, нам дээрээ ирсэн хүн ярих сэдэвтэй байхгүй бол болохгүй. Ялангуяа Өвөрхангайд нэр дэвших боломж хумигдаж, Сэлэнгэ, Дарханы тойргууд дээр ялалт байгуулах магадлал бага байгаа энэ үед богино хугацаанд олон нийтээс алга ташилт авах хэрэгтэй.  

Тиймээс ч “Эрдэнэс Тавантолгой”-н  IPO  босгох ажлыг шүүрч аваад баруун солгойгүй нүдэж эхлэв. Сонирхолтой нь,  IPO  босгох ажил З.Энхболдыг ЕТГ-ын даргаар ажиллаж байхад ҮАБЗ дээр өчнөөн яригдсан. Тэр үед дууграагүй мөртлөө одоо “209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллароор зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллароор борлуулах гэж байна”  гэх өнцөгөө мэдээллийн сувгуудаар хүчтэй илэрхийлэх болов.

З.Энхболдын хаясан өгөөшинд МАН-ынхан өөрсдөө гүйж орж ирээд, баахан томорч үзлээ. Нэгэнт тэр дууграад эхэлчихэн л бол Ч.Хүрэлбаатар ч, Л.Оюун-Эрдэнэ ч, Д.Сумъяабазар ч яриад нэмэргүй тусахаар улстөржилтийг З.Энхболд супер хийх хүн. Баахан хорон үгээр нэгнээ малтлаа ч эцэстээ тэр л ялсан байдаг түүх сүүлийн жилүүдэд хэчнээн удаа давтагдав.

Гол нь, олон улсын зах зээл дээр арайхийж гаргахаар болж, өч төчнөөн хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан ажил нь саатах вий. Сонгууль болтол баахан тойрч хэмлэлдээд, эцэстээ хариуцах эзэнгүй болж, энэ байрандаа үлдэх вий.  Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүчний төслүүд рүү хамаг хүчээ хаяж, нүүрс үнэгүйдэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болсон. Ийм нөхцөлд мөнгө хийж чадах цаг үеэ ашиглан, нүүрсээ зарах том ёстой том амбицаасаа ухрах ёсгүй билээ.

Нэг л үнэн зүйл байгаа. Популизмын нөлөөгөөр том төслүүд зогсоход, саармагжихад гудамжнаас хашгирсан популистууд хэзээ ч хариуцлага хүлээдэггүй. Хариуцлагыг татвар төлөгчид үүрч, бидний үр хүүхдийн арай хурднаар очиж болох ирээдүйн хөгжил цаашилдаг, ийм л юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зОЧИН
зОЧИН
3 сар 7, 2020 10:32

Тамын тогооны үлгэр гэж энэ дээ.

Зочин Dorjhand!
Зочин Dorjhand!
3 сар 7, 2020 13:20

Sumyabazar said ajila uuruu sain medej setgulchin asultant! haruylsn! Bugd huuli zuin undeslelteiger yawagdh um baina le! Z,Enhbold uuruu ih mungutei holbotoi um baina le! Ter ni ilerher hiij baiga asudl bh!Uuruu ehled uruu tul!!!uhamsrara!

Зочин
Зочин
3 сар 8, 2020 07:33

Ашигтай ажиллаж байгаа уурхайг энэ цаг үед хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ өдөр бүр унаж байгаа үед зарах шаарддаггүй.Тэгээд ч анх 5 тэрбум доллароор зарах шийдвэрээ одоо 1тэрбум болгож буулгасан нь ямар ашиг сонирхол байна.

Холбоотой мэдээ

Back to top button