ДЭЛХИЙ

БНХАУ-д шинэ коронавирусийн 100 хүрэхгүй тохиолдол шинээр бүртгэгджээ

South China Morning Post сонины мэдээлснээр, өчигдөр /2020.03.06/ БНХАУ-ын газар нутагт шинэ төрлийн коронавирусийн 99 шинэ тохиолдол бүртэгдсэн байна. Энэ бол нэгдүгээр сарын 18-наас хойш халдварын тоо анх удаа 100 дотор орж ирсэн үзүүлэлт юм.

Уг 99 тохиолдлын 74 нь халдвар анхлан дэгдсэн голомт болох Хубэй мужийн Ухань хотоос бүртгэгджээ. Онцлууштай нь, Ухань хотоос гадна Хубэй мужийн бусад хэсгүүдэд нэг ч халдвар илрээгүй байна.

Үүнээс харахад Covid-19 хэмээн нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдвар анх дэгдсэн Хятад улсдаа тогтворжих хандлагатай болж иржээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button