ДЭЛХИЙ

Халдварын тоо Өмнөд Солонгост 7000, Иран, Италид 5000-д дөхөж байна

Covid-19 хэмээн нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдварын гуравдугаар сарын 7-ны өдрийн 10.45 цаг дахь шинэчлэгдсэн мэдээлэл.

Дэлхий даяар халдвар авагсдын тоо 102,224 болж, тэднээс 57,611 нь эдгэрчээ. Харин 3,495 хүн нас бараад байгаа юм.

Халдварын эрчим Өмнөд Солонгос, Иран, Итали, Америк гэхчлэн орнуудад нэмэгдэж буй бол анхлан дэгдсэн голомт болох Хятадын бүс нутагт тогтворжиж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр /2020.03.06/ тус улсад 99 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 18-наас хойш тохиолдсон хамгийн бага үзүүлэлт болсон.

Улмаар БНХАУ-д нийт халдвар авагсдын тоо 80,651-д хүрлээ.

Харин Өмнөд Солонгост өчигдөр 174 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдварлагсдын тоо 6,767 болжээ. Мөн тус улсад шинээр нэг хүн нас барснаар нас барагсдын тоо 44 болсон байна.

Улс орнуудыг халдварын тоогоор жагсаавал,

  • Хятад - 80,651
  • Өмнөд Солонгос - 6,767
  • Иран - 4,747
  • Итали - 4,636
  • Герман - 670
  • Франц - 653
  • Япон - 420
  • Испани - 401
  • Америк - 321
  • ... байдлаар харагдаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button