НИЙГЭМ

ЭМЯ: 65-с дээш настай болон уушги, бөөрний өвчтэй хүмүүст ХОЁР ДАХИН өндөр эрсдэл байна

Өнөөдөр /2020.03.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын талаарх цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр тус яамны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарантуяа болон холбогдох ажилтнууд,

“Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Хятад улсад халдварын эрчим тогтворжих хандлагатай болсон сайн мэдээтэй. Харин Өмнөд Солонгос болон Иран, Итали орнуудад хүнд нөхцөл байдал үүсээд байна.

ДЭМБ-ын өгч буй зөвлөмжийн дагуу өндөр настан болон уушги, зүрхний өвчтэй хүмүүс олон нийтийн газраар явахгүй байх хэрэгтэй. Өндөр настан гэдэгт 65-с дээш настай хүмүүсийг голчлон хамруулж буй. Ийм хүмүүст шинэ коронавирусээр халдварласан тохиолдолд илүү хүндрэх, нас барах магадлал нь хоёр дахин их байна. Мөн нийт нас барсан хүмүүсийн 13.6 хувь нь зүрх судасны өвчтэй хүмүүс байсан” гэдгийг мэдэгдлээ.

Холбоотой мэдээллүүд:

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Берлин-Улаанбаатар” нислэгээр ирсэн хоёр иргэнээс шинэ коронавирус ИЛРЭЭГҮЙ

ЭМЯ-ны Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Инчоны нисэх буудлаас транзит хийж ирсэн 31 иргэнд үзлэг хийж байна

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 7, 2020 22:45

АаУушиг орлуулах аппаратууд л даруй авахгүй бол хүндэрсэн хүмүүсээ тавиад туух нь гарцаагүй юм байна лээ дээ. Интeрнэтэд ухань хотын эмч нарын өвчтнүүдээ эмчилж буй бичлэг тайлбартайгаа тавигдсан байна лэө . Зарим өвчтөнд цус өтгөрөх хүн

Холбоотой мэдээ

Back to top button