НИЙГЭМ
Маргааш "Хурд” хамтлагийн "Буцааж нэхээгүй хайр” онлайн тоглолт болно

Монголын амьд хөгжмийн ертөнцөд нэр сүрээ тамгалсан Хурд хамтлаг маргааш буюу гуравдугаар сарын 8, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр онлайн тоглолтоо толилуулна.
Үүний өмнө тус хамтлагийн гишүүд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинтэй уулзах үеэрээ энэ тухай танилцуулсан юм. Тэд аюулт өвчин дэгдэх эрсдэл өндөр болсон энэ үед иргэд, тэр дундаа эмэгтэйчүүдийг гэрээс гарахгүй байхыг анхааруулаад, өөрсдийн онлайн тоглолтоо цахим орчин болон зурагтаар шууд дамжуулна гэдгээ илэрхийлсэн билээ.
"Буцааж нэхээгүй хайр” нэртэй уг тоглолт маргааш 09.00 цагт Mongol HD сувгаар үзэгчдэд хүрнэ.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.