НИЙГЭМ
Үс засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын 3 сарын 8, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Их морь одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран 7 цаг 19 минутад мандан, 18 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлдлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, нохой, гахай болой.
Хол газар явахаар одогсод хойш мөрөө гаргавал зохилтой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.