НИЙГЭМ
"Хурд” хамтлагийн онлайн тоглолтоор 240 сая төгрөг цуглажээ

Өнөөдөр /2020.03.08/ амьд хөгжмийн домог "Хурд” хамтлаг Олон улсын эмэгтэйчүүдийн өдөрт зориулж "Буцааж нэхээгүй хайр” нэртэй онлайн тоглолт зохион байгуулсан. Тоглолтыг Mongol HD телевиз өглөөний 09.00 цагаас хойш шууд дамжуулсан юм.
Тоглолтын үеэр Улсын онцгой комисст зориулсан хандивын дансанд хандив өргөх уриалга үзэгчдэд хүрч байв. Мөн Эрүүл мэндийн яамны ажилчид шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх заавар, зөвлөмжийг өгч байлаа.
Ийнхүү гурван цаг, 30 минутын турш тоглолт үргэлжлэхэд тус хандивын дансанд 240 сая төгрөг цугларсан байна.
"Хурд” хамтлагийн хувьд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж тоглолтоо онлайн хэлбэрээр зохион байгуулна гэдгээ мэдэгдэж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалж байлаа.
Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.