НИЙГЭМ

Өнөөдөр 120 энхийг сахиулагчийг шагнаж, урамшууллаа

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн ес дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗХЖШ-ын жагсаалын талбайд боллоо.

Тус шагнал гардуулах ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар болон БХЯ, ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлалын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл нар оролцов.

Мөн энэ үеэр 9 дүгээр ээлжийн цэргийн багийн ахлагч ЗХ-ний 120-р ангийн Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Б.Даваа-Очир “Монгол Улсын Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн хүрээнд даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх үйлсэд “Эх орон хэмээх малгайтай, “Монгол Улс” хэмээх овогтой нэгэн сэтгэлээр ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгээд ирлээ. Монгол Улс төр засаг энхийн үйлсэд хүчин зүтгэж, төр түмнийхээ итгэл найдвар, эх орныхоо захиас даалгаврыг нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагч дайчдын маань хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж, төрийн одон медалиар шагнаж байгаад энхийг сахиулагчдынхаа өмнөөс талархаж байна. Монгол цэргийн сүлд, хийморь үеийн үед мандан бадраг” гэсэн юм.

Нийт 120 цэргийн алба хаагчийг шагнаж урамшуулжээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button