Иранд 27 хүн вирусээс сэргийлэх гэж спирт уугаад нас баржээ

Даваа /2020.03.09/ гарагт Иран улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, хамгийн багадаа 27 хүн спирт ууснаас үүдэж амь насаа алдсан байна. Тэд шинэ төрлийн коронавирусийн халдвараас өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд ийм үйлдэл хийжээ.
"Мээр” агентлагийн мэдээлж буйгаар, "Ахваз дүүрэгт амиа алдсан иргэдийн ихэнх нь спиртлэг бүтээгдэхүүн хэрэглэвэл вирусээс хамгаалж чадна гэх ташаа ойлголт авсан байсан” гэнэ.
Иран дундад ази дахь шинэ коронавирусийн халдвар хамгийн ихээр газар авсан улс болоод буй. Сүм хийдүүдийн үйл ажиллагааг хаасан боловч сүсэгтнүүд зарим нэг зан үйлийг олноор цугларан үйлдэж, сүмийн ханыг хүртэл долоож байгаа дүр зураг ил болсон.
Вирусээс сэргийлэх зорилгоор Ираны иргэд болчимгүй, буруу ойлголт бүхий үйлдэл гаргах болсон тул төрийн шийдвэрээр согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Гэсэн ч техникийн спирт, гар ариутгагч зэргийг уух тохиолдол олон байгаа нь ийнхүү тэдний амь насанд аюул учруулжээ.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: abc
 
				








 
	             
	             
	             
	             
	             
	             
						



Энэ тэгээд иран хүмүүсийн зураг ядаж биш байна. Ямар ч хамаагүй зураг оруулж яадаг?