Энтертайнмент

“Coachella” хөгжмийн наадам аравдугаар сар хүртэл хойшиллоо

Дэлхийн хамгийн том хөгжмийн наадмуудын нэг “Coachella” COVID-19 халдварын дэгдэлтийн улмаас хойшлогдлоо.

Тодруулбал, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүсэлтээр ирэх дөрөвдүгээр сард болохоор төлөвлөж байсан тус наадмыг аравдугаар сарын 9 ба 16-ны амралтын өдрүүдээр зохион байгуулахаар болжээ.

Тус наадмыг зохион байгуулагч Goldenvoice “Дэлхий нийтээрээ түгшиж буй энэ үед бид зочид, ажилтнууд болон үзэгчдийн эрүүл мэндэд нухацтай хандах ёстой” гэж мэдэгджээ.

Түүнчлэн “Coachella” хөгжмийн наадмын уран бүтээлчдийн жагсаалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй аж. Манай улсаас “The HU” хамтлаг тус наадамд оролцохоор болсон билээ.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button