НИЙГЭМ

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгох ажил эхэллээ

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил өнөөдөр эхэллээ. Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ замыг өргөтгөн шинэчилж, нэмж шинээр хоёр эгнээ авто зам барих шийдвэр гаргасан байдаг. Одоо байгаа хойр эгнээ авто замыг АХБ-ны, шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих юм.

"Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх замын зураг төсөл хийгдэн, компаниуд хоорондоо гэрээгээ байгуулан өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажил эхэлж байна.

Уг замын ажлыг 2019 оны арваннэгдүгээр сарын 1-н гэхэд замыг ашиглалтад оруулахыг үүрэгдсэн. Иймд богино хугацаанд ажлыг үргэлжлүүлэх учир гүйцэтгэгч компаниуд хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэхээр болжээ.

Б.ТОГТУУН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button