НИЙГЭМ

Б.Баатархүү: Бид хэнийг ч дарамтлаагүй

Өнөөдөр /2019.06.17/ Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.  Үүнд,

Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагчид болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Хоёрдугаарт, Амралтын өдрүүдээр их хэмжээний хур тунадас орж зарим зам хаагдсан бөгөөд үүнтэй холбоотой Тээврийн цагдаагийн албанаас зам гүүр хаагдаж байгаа газрууд болон анхаарах асуудлын талаар мэдээллийг өгсөн юм

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү:

БИД ЖАГСААЛ ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ДАГУУ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЁСТОЙ БАЙДАГ

“Ардчилсан намаас энэ оны зургадугаар сарын 11-14-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд жагсаал цуглаан хийх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Засаг даргад илгээсэн байна . Гэвч энэ хүсэлт нь жагсаал цуглаан хийх журмыг зөрчсөн байсан тул татгалзсан. Гэвч үйл ажиллагаа нь явагдаж бүртгэлгүй жагсаал хийсэн байсан учраас бид тараасан. Дараа нь Сүхбаатар дүүрэгт хийх жагсаалаа Гэрлэх ордны урд хийн гэж бүртгүүлсэн боловч байршлаа өөрчлөн Австрали улсын элчин сайдын яам байрлах газрын урд жагсаал хийсэн бөгөөд бидний зүгээс "Жагсаалаа өөр газар зохиох эсвэл явах шаардлага"-ыг хүргүүлсэн юм. Мөн "Цагдаагийнхан барих гээд байна, үүдэнд зогсоод байна" гэсэн мэдээллийг удаа дараа хийсэн жагсаал зохион байгуулагч н.Энхсайхан гэдэг хүний нөхөр нь манай байгууллагад тодорхой удирдах албан тушаал хариуцдаг бөгөөд бид ар гэрийнхэнтэй нь холбоотойгоор ажлаас нь чөлөөлөх, дарамтлах янз бүрийн байдал үзүүлээгүй, хувь хүнийг нь дарамталж утсаар залгаагүй. Монгол улсын үндсэн хуульд зааснаар иргэд хүсэлт илгээн жагсаал явуулах эрхтэй, гэвч Монгол улсын жагсаал цуглаан хийх журмын дагуу зохион байгуулах ёстой байдаг. Мөн бид жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн амь нас, аюулгүй байдал болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс энэ хамгаалалтын ажлыг хийдэг” хэмээсэн юм.

Харин борооны улмаас зам хаасан тухай болоод иргэдийн анхаарвал зохих зүйлсийн талаарТээврийн цагдаагийн албаны ахлах Б.Лхагважаргал:

ЛАНД МАШИН ОСОЛДОЖ ДӨРВӨН ХҮН НАС БАРЖ, НЭГ ХҮН ОСОЛДСОН

“Усархаг борооны улмаас Улаанбаатараас 110 километрт байрлах замуудыг хаасан. Төв аймаг явах чиглэл дэх зам тэр чигээрээ урссан учраас замын хөдөлгөөнийг хааж Төв аймаг дахь цагдаагийнхан ажиллаж байна.

Өчигдөр Төв аймгийн Баянхангай нутаг руу чиглэлтэй замд “Ланд” машин осолдож дөрвөн хүн нас барж, нэг хүн осолдсон бөгөөд уг хэрэг нь одоо мөрдөн байцаах шатандаа явагдаж байна. Хөдөлгөөн хаасантай холбоотойгоор тээврийн хэрэгслүүдийг буцааж овор ихтэй ачаа бараатай машинуудыг түр хүлээлгэж байна. Мөн жолооч нар маань хурдаа тохируулж онцын шаардлагагүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байхыг анхааруулж байна” хэмээлээ.

С.ХОНГОРЗУЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ГАРЬД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button