Нийгмийн

Монгол улсад титэм вирусийн халдвар тархахгүй байгааг эрдэмтэд судалж эхэллээ

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар ээлжит мэдээ мэдээллийг хийлээ. Хурлын эхэнд ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, титэм вирусийн халдвар хоногт 7 улсад шинээр бүртгэгдэж, дэлхийн 150 гаруй улсад тархасныг онцлов. Түүнчлэн

ДЭМБ-аас уг өвчний тархалт удаан үргэлжлэх төлөвтэй байгааг мэдээлсэн. Түүнчлэн олон улсын эрдэмтэн судлаачид БНХАУ-тай 4,600 гаруй км газар нутгаар хиллэдэг Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй, мөн зөөвөрлөгдөн очсон нэг тохиолдлоос өөр халдвар бүртгэгдээгүй байгаа нь хязгаарлалтуудыг шуурхай авч ажилласны үр дүн хэмээн дүгнэж байна” гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, 219 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийлээ. Өнөө орой Токио-УБ-ын чиглэлийн нислэгээр 276 ирнэ. Эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэн ирнэ гэж мэдээлсэн. Энэ хүмүүсийг Цэргийн төв эмнэлэгт авна. Бүх дүүргийн эмнэлгийн эрчимт эмчилгээний орыг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн нийт орны 10 хувийг эрчимт эмчилгээний ор болгон бэлтгэх үүрэг өгсний дагуу ажиллаж байна. Халдвар авсан Франц хүний бие тогтвортой. Ханиалгалт буурсан, хоол идэх дуршил нэмэгдсэн. Эмчилгээ үргэлжилж байна.

Д.Нямхүү, Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.  3-р сарын 15-нд БНСУ-д ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна гэв.

Энэ үеэр ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл  Франц өвчтөнийг “Хурдан эдгээрэй” гэж шар тос илгээснийг Д.Нямхүү захиралд хүлээлгэн өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нийгмийн сүлжээгээр тархаж буй Франц иргэнд сайн сайхныг хүссэн мэдээллийг манай эмч нар дуулгаж байгаа. Энэ бүхнийг сонсоод өвчтөний маань сэтгэл санаа өөдрөг байгаа” хэмээгээд шар тосыг шуурхай хүргэж өгнө гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
3 сар 16, 2020 12:51

судлах амархан, Нэг жилийн хугацаанд жирийн м�##�чин айлд очиж м�##�ын хариул,байг�##�тай нь харьц тэгээд л үр дүн гарна даа

Иргэн
Иргэн
3 сар 17, 2020 12:46
Reply to  иргэн

Хха тэнэг юм ярьхаа боль

Зочин
Зочин
3 сар 16, 2020 13:53

ОИЛГОМЖТОИ ТӨР ЗАСАГ, АРД ТҮМЭН ШУУРХАИ АЖИЛЛАСНЫ ҮР ДҮН .ЦААШИД ДОР БҮРНЭЭ ХИЧЭЭВЭЛ БОЛООД ЯВЧИХНА . ЭНЭ ЦАГ ҮЕИИГ ХАРАХАД АВИЛГАЧИН- ОФШОРЧИН- ӨГЗӨГЧИН- ЗУГТАГСАД НОВШНУУДЫГ ЦЭВЭРЭЛЧИХВЭЛ МОНГОЛ УЛС ЯМАР ХУРДАН ХӨГЖИХ НЬ ХАРАГДАЖ БАИНА .

Enhee
Enhee
3 сар 16, 2020 17:17

Ehleed uursxiiguu sudalmaar yum.huneer sudluulah ni yi we.

Enhee
Enhee
3 сар 16, 2020 17:26

Tuuhee medehgui hun oid tuurzun sarmagchintai adil.uund tailbar ugvul baiarlana.

Зочин
Зочин
3 сар 17, 2020 00:20

Нэмж хүн зөөвөрлөж авч ирэхээ л больчих. Эмчилж чадахгүйн байж бөөн бөөнөөр нь өвчин зөөж авчираад байх юм

Иргэн
Иргэн
3 сар 17, 2020 17:12

Яг зөв энэ ковид-19 с ард түмэн бид нар хариуцлагатай байж чаддаг гэдгээ харууллаа энэ өвчний хажуугаар бас АВИЛГАЧИД, ОФФШОРЧИД, ӨГЗӨГ БАЗАГЧИД гээд бүхэл хууль бус үйлдлүүдэд хариуцлага тооцох зохих есний арга хэмжээг одоо аваасай!!!

Холбоотой мэдээ

Back to top button