ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Баян-Өлгийн сэжигтэй тохиолдлын сорьцыг Улаанбаатар руу илгээсэн

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн халдварын тархалттай холбоотой цаг үеийн ээлжит мэдээллийг өнөөдөр /2020.03.16/ хийж байна. Хурлын үеэр иргэдийг гадаадын улс орнууд руу зорчихгүй байх, яамнаас өгч буй зөвлөгөө мэдээллийг хэрэгжүүлж ажиллахыг иргэдэд дахин дахин санууллаа. Хурлын үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал:

Тусгаарлан ажиглагдах байранд /2020.01.09/-өөс хойш өнөөдрийг хүртэл 1697 хүнийг тусгаарлан ажигласан. Одоогийн байдлаар 945 хүн эмчийн хяналт дор ажиглалтын байранд байна. Сэжигтэй тохиолдол хэмээн үзсэн 291 хүнд шинжилгээ хийсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий аймаг, Асралт-мед, Жаргалант, Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ дээр иргэд тусгаарлагдаж байна. Франц улсын иргэд болон долоон жуулчдад /2020.02.29/-өөс /2020.03.09/-ны хооронд Хөвсгөлийн Хатгал руу очиж, үйлчилгээгээ үзүүлээд буцаж ирсэн нэг иргэн гүйлгэн, халуурна гэсэн зовуурьтай тусгаарлагдсан байна. Тухайн иргэнд шинжилгээ хийж байна, биеийн байдал нь хэвийн.

Берлин-Москвагийн чиглэлийн онгоцоор ирсэн 231 иргэнийг тусгаарласан. Үүнээс бөөрний дутагдалтай иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан. Мөн 17 иргэнийг ХӨСҮТ-т тусгаарлаад байна. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор 277 иргэн ирнэ. Үүнээс 57 иргэнд эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай гэсэн мэдээ ирсэн. Дүүргийн эмнэлгийн орны  10 хүртэлх орыг эрчим эмчилгээний орны зориулалтаар ашиглана.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  /2020.03.02/-нд титэм вирусийн халдвартай болох нь батлагдсан Франц иргэнтэй хамт онгоцоор ирсэн 23 хүнээс давтан шинжилгээг авахад хариу нь сөрөг гарсан. /2020.03.14/-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. /2020.03.15/-нд Баян-Өлгий аймагт болон ХӨСҮТ-д тус тус нэг сэжигтэй тохиолдол илэрсэн, тусгаарласан. Баян-Өлгий аймгийн шинжилгээний хариу Улаанбаатарт хараахан ирээгүй байна. Мөн өчигдөр /2020.03.15/ ХӨСҮТ-д халдварын голомттой газраас ирсэн гэсэн 10 хүнийг тусгаарлаж, эмчийн ажиглалтад авсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button