Я.Буянжаргал: Франц жуулчдад үйлчилсэн иргэн гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан

Эмнэлгийн тусламжийн бэлэн байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өглөө. Тэрээр мэргэжлийн байгууллагууд хэдийгээр авах ёстой арга хэмжээгээ аваад ажиллаж байгаа ч иргэд маань мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж зөвлөгөөг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг онцлов..
“/2020.01.09/-нөөс хойш 1,697 хүнийг ажиглах байранд тусгаарлан ажигласан. Яг одоогийн байдлаар 945 хүн ажиглалтын байранд эмчийн хяналтад байна. Харин нийт 291 сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийсэн. Өчигдөр /2020.02.29-нөөс /2020.03.09/ -ний хооронд Франц улсын долоон жуулчинд үйлчилж, Хөвсгөлийн Хатгал руу яваад буцаж ирсэн гэх өгүүлэмжтэй нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан. Тус иргэн нь гүйлгэх, халуурах зовуурьтайгаар тусгаарлагдсан. Шинжилгээ одоогоор хийгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yun juulchin beeeeeeeeeeeee
Жуулчинд явсан нөхөд аял�##�д гарахаас өмнө тусгаарлагдсан уу