УЛС ТӨР

З.Энхболд: Д.Сумъяабазар барилдахдаа сайн байж болно. IPO дээр надтай маргах хэрэггүй

Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгснөөсөө хойш “Эрдэнэс Таван толгой”-н асуудлаар идэвхтэй дуугарах болсон. Айсуй сонгуулийн үнэр авсандаа тэгж буй эсэх нь олны анхаарлыг татаж буй. Тэгвэл З.Энхболд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Коронавирусийн хажуугаар Тавантолгойн асуудал давхар яваад байна. Би нэг ном үзүүлэх гээд та бүхнийг (сэтгүүлчдийг) дуудсан юм. 160-аад хуудастай энэ номыг УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд зориулсан. Д.Сумъяабазар Тавантолгойн хувьчлалаас 5.2 тэрбум ам.доллар олно гэж ярьсан. Түүнийгээ ярьж явсаар байгаад УИХ-ын 73 дугаар тогтоолыг батлуулсан. Хоёр жилийн дотор юу болсон нь энэ хүснэгтэн дээр бий. “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлах хэрэггүй, УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, зогсоох хэрэгтэй. 

Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцэхээр намайг элдвээр гүтгэж байна.

Намайг Тавантолгойд машин явуулдаг гэсэн. Би тэнд машин явуулах нь битгий хэл хувьдаа ч жижиг машингүй. “Хишиг арвин” гэдэг компанитай намайг холбоотой мэтээр гүтгэх юм. Би тэр компанитай ямар холбоотойгүй. 

Одоо “Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. “Страто” бол нүүрс угаах чиглэлээр Монголд байгуулагдсан компани. Би тэр компанитай ямар ч холбоогүй. Таван жилийн өмнө гүтгэсэн яг тэр арга барил, хэлбэрээрээ. Би иймэрхүү зүйлийг тоохоо больсон. Гэхдээ зарим гүтгэлгийг нь хүмүүс итгээд, үнэмшээд байх юм. Ганц миний бус олон сая хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг учир би дуугүй болохгүй.

Хэрэв Д.Сумъяабазар сайдын ярьж байгаагаар хувьчилбал ирэх жилээс ногдол ашиг байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компанийнх болгосон. Тэрнийхээ 30 хувийг 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байснаа одоо нэг тэрбум болчихоод байна. 

МАН, “Эрдэнэс Тавантолгой”, “MCS” гурав нийлж байгаад “Оймс” Л.Наранбаатар гэдэг ялтныг хөлсөлж намайг гүтгүүлсэн.  Та нарын Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийн үед зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар ямар нэг аргаар авах гэж байна. Монгол түмэн ноогдол ашгаа 200 жил авмаар байна. Бидний өмнөөс асуулгүйгээр зарах гэж буйгаа зогсоо. Би “Эрдэнэс Таван толгой”-н төслийг анхнаасаа дэмжээгүй. ҮАБЗ, УИХ “Таван толгой IPO” нэртэй энэ номонд хууртсан. Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Би түүнтэй барилдаад дийлэхгүй. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO дээр надтай маргалдах хэрэггүй, болих хэрэгтэй. Энэ бол зүгээр л  өмч хувьчлал. 

Зарим хүн “З.Энхболд дарга дэмжиж байсан” гэх утгатай юм хэлэх хэрэггүй. Нэг хүн надаар машинаа 15 сая төгрөгөөр заруулъя” гэлээ гэж бодъё. Гэтэл би гурван сая төгрөгөөр зарах гээд байвал яах вэ. Мэдээж надаар заруулахгүй буцааж авна шүү дээ. Яг үүнтэй адил зүйл “Эрдэнэс Таван толгой”-д болж байна. Нийт монголчуудын өмчийг зарах асуудалд нууцлаад байх зүйл байхгүй” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч сонирхогч
Уншигч сонирхогч
3 сар 16, 2020 14:31

Сайн ярилцаж зөв шийдвэр гаргацгаа

zochin
zochin
3 сар 16, 2020 18:13

Zika bol hamgiin adgiin amitan

Зочин
Зочин
3 сар 16, 2020 22:59
Reply to  zochin

монголын бүх юмыг зарж хувьдаа авч баяжих монголчуудыг бүгдыг нь ядуу байлгах зорилготой муу новшнуудын ш�##�ны �##�чуур �######� долоогчийн нийтлэг дүр бна.чам шиг НУС д юу ч өгөхгүйдээ цаадуул чинь

Зочин
Зочин
3 сар 16, 2020 23:44
Reply to  Зочин

Z.enhboldig demain baigaa hummus bol hamgiin haranhui buduuleg hummus shuu

Зочин
Зочин
3 сар 16, 2020 20:47
Reply to  zochin

нотол

зика
зика
3 сар 17, 2020 09:32

з энхболд АНийн жинхэн зика коронатай хүн байна,Энэ хүний амнаас нэг ч сайн сайхан зүйл яригдахгүй, дандаа сөрөг муу үгтэй, болохгүй бүтэхгүй гэсэн яриатай, намынхаа нөхдүүдийг �##�бан туша�##� буунгуут нь газар доор ортол нь муулдаг олиггүй

Зочин
Зочин
3 сар 17, 2020 14:22

Энэ хүнийг үзэн яддаг. Энэ муу хувьчл�##�ыг хийсэн. Тэхэд бид нарт юу ч өгөөгүй. Өөрийнхөө хамаатан арын ха�##�ганууддаа өгөөд олон түмэн хоосон үлдээж олноор нь цомхотгол гэж х�##�а�##� маш олон ажил ч үгүй мөнгө ч үгүй хүмүүс үүссэн. Үр дүнд нь я

Холбоотой мэдээ

Back to top button