НИЙГЭМ
Говь-Алтай аймагт ИХЭР БОТГО төржээ

Говь-Алтай аймгийн Шарга сумын нэгдүгээр багийн нутаг, Булангийн өвөлжөө хэмээх газарт хаваржиж буй сумын сайн малчин Чойжилын Түмэннастын "Хүрэн” ингэнээс гуравдугаар сарын 11-ний өдөр хүрэн, хар ихэр ботго төржээ.
Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэхийг сайн цагийн эхлэл хэмээн бэлгэшээж ирсэн билээ.

ЭХ СУРВАЛЖ: Говь-Алтай аймгийн Шарга сумын ЗДТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.