Нийгмийн

Архидан согтуурсны улмаас нэгийгээ зодож эрүүг нь хугалжээ

Өнгөрсөн Баасан гараг /2020.03.13/-т архидан согтуурсны улмаас нэгийгээ зодож, эрүүг нь хугалсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Хэргийг тодруулбал, эл өдрийн 23:00 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 26 настай М гэгчийг хамт архи ууж байсан М гэгч нь зодож, эрүүг нь хугалсан ноцтой хэрэг гарчээ. Хэргийг яг одоо Орхон аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Сэрэмжлүүлэг: Иймд иргэдийг хорио цээрийн хугацаанд гэртээ архидан согтуурахгүй байх, найз нөхөд болон бусад хүмүүсийг цуглуулж, хамт согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button