Нийгмийн

Б.Даваасамбуу: АРГАЛЬ агнах зөвшөөрөл гадаадын анчдад олноор өгснөөс устахад хүрлээ

Өнөөдөр /2019.06.17/ Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын иргэд болон “Гулзат” ТББ-аас Говь-Алтай аймгийн засаг даргын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийлээ. 

Б.Даваасамбуу:

-БИД 14 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЖИЛД ДӨРВӨӨС ИЛҮҮ АРГАЛ АГНУУЛДАГГҮЙ БАЙСАН-

Энэ жагсаалд оролцохоор 28 хүн ирсэн. Хууль зүйн сайд, Байгаль орчны сайд, УИХ-ын гишүүдийг хуулиа биелүүлж ажиллаач ээ гэж ирж байна. 2016 онд Увс аймгийн засаг даргаар сонгогдсон Д.Батсайхан найман жил жолооч хийсэн н.Барсүрэнтэй гэгчтэй “Нөхөрлөлүүдийн холбоо” гэгчийг ямарч гишүүнгүйгээр байгуулж, бидний 10 жил хийсэн ангийн менежементийг булаан авсан билээ. Бид шүүхэд хандан гурван шатны шүүхээр ялалт байгуулсан. Сүүлийн гурван жилд биотехникийн арга хэмжээнд мөнгө гаргаж өгөөгүйгээс нэг жилд аргал угалз 60-80 толгойгоор хорогдох боллоо. Гадаадын анчдад нэг жил арав арваар агнуулж байгаа тул устаж үгүй болоход нөлөөлж байна. Бид 14 жил ажиллахдаа жилд дөрвөөс илүү аргал агнуулахгүй байсан. Д.Батсайхан хууль бусаар нөхөрлөлийн холбоо байгуулж Бөхмөрөн сумын засаг дарга н.Төртогтох н.Барссүрэнгийн нөхөрлөлүүдийн холбоонд 2017 онд 15 сая төгрөг шилжүүлсэн. 2018 онд 20 сая төгрөг өгсөн. Сагил сумын засаг дарга н.Дэлгэрхишигт мөн ийм хэмжээний мөнгийг өгсөн. Засаг дарга Ц.Батсайхан БОГ-ын дарга н. Батбаяр, Бөхмөрөн сумын засаг дарга н.Төртогтох, Сагил сумын засаг дарга н.Дэлгэрхишиг нөхөрлөлийн холбооны дарга н. Барссүрэн нар энэ мөнгийг хуйвалдаж идсэн гэж үзэж байна. Үхсэн аргал угалзуудаа эдгээр хүмүүсээр төлүүлэх нь зүйтэй. Гурван шатны шүүхийн шийдвэрээр “Гулзат” ТББ-ын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байхад хуулийг засаг дарга Ц.Батсайхан өөрийн дураар өөрчилж булааж өгч байна.

ТББ-ын гүйцэтгэх захирал н.Хүрэлбаатар:

-ДЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭР МАНАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗӨВШӨӨРСӨН-

Манай байгууллага 12 нөхөрлөл 570 гаруй гишүүнтэй 12 жил энэ үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн. 2013, 2015 оноос 10 жилээр БОГ-тай хамтарч ажиллаж 10 жилийн менежемент төлөвлөгөөг батлуулан ажлаад явж байтал 2016 онд аймгийн орлогч даргаас н.Барссүрэн гэдэг хүнийг дарга болго гэсэн бичиг ирсэн. Манай дотоод дүрэмд тийм журам байхгүй гэхэд танай үйл ажиллагааг цуцаллаа гэсэн. Тэгээд манай үйл ажиллагааг цуцалсан. Анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр эсрэг далд гарч, харин дээд шүүхийн шийдвэр манай үйл ажиллагааг зөвшөөрсөн.

Байгаль хамгаалагч Ч.Нямдаваа:

-ЭНЭ ЖИЛ 80 УГАЛЗ ХОРОГДСОН-

“Би байгаль хамгаалагчийн ажлыг 14 жил хийсэн 12 нөхөрлөлтэй хамтарч бид 100 гаруй аргал угалзыг 2000 гаруй болгож өсгөсөн. Гадаадын жуулчдад 6 угалз агнуулдаг, 2016 онд Батсайхан өөрийн жолооч Батсүрэнтэй 10 угалз агнуулж байсан. Гэтэл энэ жил 80 угалз хорогдсон. 2016 оноос өмнө 2-4 угалз агнуулж, орлогын 50 хувийг суманд хандивладаг байсан” гэлээ.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button